Шууд Chart

Их Британид бүртгэгдсэн шинэ омикрон вирусний халдвар өндөр байна

2021-12-08 11:06:20

Их Британийн олон бүс нутагт шинэ Омикрон төрлийн коронавирусний халдвар тархалт өндөр байгаа талаар тус улсын эрүүл мэндийн нарийн бичгийн дарга даваа гарагт мэдэгдлээ.

Их Британид зөвхөн Даваа гарагт мутацитай хувилбарын 90 шинэ тохиолдол бүртгэгдэж, Их Британид батлагдсан Омикрон халдварын нийт тоог 336-д хүрлээ. Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Сажид Жавид хэлэхдээ, эдгээр хувилбарууд "ямар нэг байдлаар зөөвөрлөгдөж орж ирээгүй, дотооддоо алдсан халварын нийт тоо” гэж мэдэгдсэн.

Энэ хувилбар нь бусадтай харьцуулахад илүү хүнд өвчин үүсгэдэг эсэх талаар засгийн газарт бүрэн дүр зураг хараахан гараагүй байна. Гэхдээ Омикроноор халдварласан хүмүүс бусдад халдварлах чадвар өндөр байгааг тэрээр мэдэгдэлдээ дурдлаа.

Мягмар гарагаас эхлэн 12 ба түүнээс дээш насны хүн бүр вакцинжуулалтын статусаас үл хамааран Их Британид нэвтрэхээс  өмнө заавал шинжилгээнд хамрагдах шаардлагатай болно гэж Британийн засгийн газар мэдэгдлээ.

Энэ арга хэмжээ нь баяр ёслолын үеэр хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөхөөр орон нутаг дотроо ирж очих хүмүүсийн төлөвлөгөөнд нөлөөлнө. "Бид дараа нь илүү хатуу арга хэмжээ авахгүйн тулд одооноос ийнхүү эрт арга хэмжээ авч эхэлж байна"  гэж Их Британийн Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Сажид Жавид мэдэгдлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британид бүртгэгдсэн шинэ омикрон вирусний халдвар өндөр байна   
Үзсэн: 382 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй