Шууд Chart

"Богема" дуурь энэ сарын 11, 12-нд тоглогдоно

2021-12-08 12:49:00

"Богема" дууриа Ж.Пуччини 1895 оноос эхлэн бичсэн бөгөөд 1896 оны 2 дугаар сарын 1-нд Турин хотын "Ла Режио" театрт нээлтээ хийжээ. Уг дуурийн цомнолыг Францын зохиолч Анри Мургерийн "Богемын гудамжин дахь үзэгдлүүд" зохиолоос сэдэвлэн Луижи Иллиса, Жузеппе Жиакоса нар бичсэн байна.

"Богема" дуурь нээлтээ хийснээс хойш Италийн дуурийн театруудын байнгын урын санд орж, тун удалгүй дэлхийн театруудад хамгийн их тоглодог бүтээл болсон байдаг. Залуу эр, бүсгүй хоёр танилцан дурлалцаад, амьдралын эрхээр түр салж, үүрд хагацахын өмнө ахин уулзаж байгаа тухай өгүүлдэг энэ дуурь Парисын Богемын гудамжны байшингийн дээврийн хөндийгөөс эхэлсэн үлгэрийн мэт мөртлөө нэн бодит мэт эмгэнэлт хайр сэтгэлийн түүх юм.

Сонирхуулахад, "Богема" дуурь ДБЭТ-ын тайзнаа анх 2004 оны 5 дугаар сарын 7-ны өдөр тоглогдсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт уран бүтээл билээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Богема" дуурь энэ сарын 11, 12-нд тоглогдоно  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй