Шууд Chart

МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурал энэ сарын 20-нд болно

2021-12-08 13:29:14

Монголын үндэсний олимпын хорооны гишүүдийн ээлжит бус хурал энэ сарын 20-нд зохион байгуулагдана.

Тус хорооны гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд хуралдаж, тухайн сарын 30-нд товлоод байсан хурлаа дахин хойшлуулж, дээрх өдрийг сонгосон юм.

Уг хурлаар ирэх олимпын мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүн (ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд)-ийг сонгох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурал энэ сарын 20-нд болно  
Үзсэн: 392 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй