Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2021-12-08 14:38:09

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

  • Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бараа, үйлчилгээний инфляцад үзүүлэх нөлөөллийг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.
  • Коронавируст халдварын эсрэг вакцижуулалтын явц: Манай улсын нийт хүн амын 70 хувь нь нэгдүгээр тунд, 66 хувь нь хоёрдугаар тунд, 24 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Дархлаа сэргээх нэмэлт тун буюу гуравдугаар тунд иргэдийг хамруулах ажлыг эрчимжүүлэхийг хуралдаанаас өгчээ.    

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 7621 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй