Шууд Chart

Монголын балетын үндэсний ээлжит уралдаан боллоо

2021-12-08 14:55:52

Монголын балетын хөгжил сангаас зохион байгуулдаг Монголын балетын үндэсний IV уралдаан боллоо.

Уралдааны багийн төрлийн "Бага нас"-ны ангилалд А.Лхагватуяа багшийн удирдсан сурагчид "Пахита" бүжгээр тэргүүлж, алтан медаль хүртсэн бол багш Ч.Ганчимэгийн удирдсан баг "Найз охид" бүжгээр тусгай байр эзэлжээ.

Мөн "Бэлтгэл" ангилалд Ч.Ганчимэг багшийн удирдсан "Аннен Полька" бүжгээр мөнгөн медаль, "Өсвөр-1" ангилалд Ц.Жаргалан багшийн удирдсан баг "Үнэт чулуунууд" бүжгээр алт, мөн түүний удирдсан өөр баг хүрэл медаль хүртэв.  

Харин уралдааны гоцлол бүжгийн төрөлд авьяаслаг бяцхан бүжигчид дараах амжилтыг үзүүллээ.

Бэлтгэл ангилал

 "Дунд шат-1" ангийн сурагч Х.Тэгшжаргал хүрэл медаль,

"Дунд шат-2" ангийн сурагч Т. Есүй тусгай байр,

Өсвөр 1 ангилал

 "Дунд шат 2" ангийн сурагч Г.София алтан медаль,

"Дунд шат 2" ангийн сурагч Б.Эмүжин мөнгөн медаль, И.Ундрам хүрэл медаль хүртэж, Н.Аззаяа, Т.Есүй, О.Ариунбилэг нар тусгай байр эзэллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын балетын үндэсний ээлжит уралдаан боллоо   
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй