Шууд Chart

Дэлхийд хамгийн алдартай үүлдрийн морь

2021-12-08 16:46:15

Акал-Тээ нэртэй энэхүү гоёмсог морь дэлхийд хамгийн алдартай үүлдрийнх. Холоос харахад яг л металлаар хийгдсэн мэт. Гэхдээ энэ үүлдрийн адууны хурдыг тооцоолж болохгүй. Учир нь бусад адуу шиг жигд хурдалдаггүй.

Нэг үгээр хэлэхэд биеийн хүчээ нөөмхэй. Сэтгэлзүй нь өндөр байвал ямар ч хурдыг гаргаж болдог бол тогтворгүй үед явган хүнд гүйцэгдэхээр хэмжээний давхилтай. Биеийн галбир нь өндөр, туранхай, хүч ихтэй.

Гэвч спортын төрлөөр гаршуулна гэвэл сансаны гарз. Гэхдээ маш ухаалаг учир шоу үзүүлбэр, элдэв гоёлд ашиглавал тохиромжтой.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийд хамгийн алдартай үүлдрийн морь  
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй