Шууд Chart

Залуу уран бүтээлч Б.Пүрэвдоржийн анхны үзэсгэлэн энэ сарын 15-нд нээгдэнэ

2022-01-12 16:14:03

Залуу уран бүтээлч Буянжаргалын Пүрэвдоржийн бие даасан анхны уран бүтээлийн “Өнгө тунамал” үзэсгэлэн энэ сарын 15-нд Монгол арт галерейд нээгдэх гэж байна.

Үзэсгэлэнгийн онцлог нь баримал, бэхэн зураг хосолсоноор онцлог юм. Ялангуяа Монгол адууны шинж төрх гэхээс илүү адууны зан үйлийг агшин, аж байдлаар илтгэж байгаа аж. Тодруулбал, хөрвөөх, суниах, эвшээх гэх мэт.

Мөн Монголчуудаа морьтойгоо харьцах харилцаа болон морь, хүн хоёрын дурсамжийг бүтээлдээ илүү шингээжээ. Бэхэн зургийн хувьд мөн л хүн, адуу хоёрын тухайн үеийн сэтгэл хөдлөлийг дүрсэлсэн байна.

Б.Пүрэвдорж нь Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат бөгөөд тэрбээр өөрийгөө Дүрслэх урлагтай хожимдож холбогдсон гэв. Удамд нь мэргэжлийн зураач, барималч хүн байхгүй ч гэсэн ээжийнх нь талд гарын уртай хүмүүс байдаг гэв.  

Хүний сэтгэл хөдлөл, хүсэл мөрөөдөл хязгаарлагддагүй учир дүрслэх урлагийн мэргэжлийг сонгосон байна.

“Өнгө тунамал” үзэсгэлэн энэ сарын 25 хүртэл үргэлжлэх аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Залуу уран бүтээлч Б.Пүрэвдоржийн анхны үзэсгэлэн энэ сарын 15-нд нээгдэнэ   
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй