Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2022-01-14 09:26:07

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “П.Банзрагч: Иргэд барааны үнэ асуугаад толгой сэгсрээд л буцах юм”, “Сөрөг хүчингүй байсны гор буюу Казахстаны үймээн”, “Г.Эрдэнэбат: Хууль, шүүхийн гол шийдвэр гаргагчид шинэчлэлээ мэддэг ч албан тушаалтайгаа үлдэх гэж хуучин тогтолцоог хамгаалсаар байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Т.Ундармаа: Умайн хүзүүний хавдар 20 жилийн дараа илэрдэг тул эрт илрүүлгийн шинжилгээнд зайлшгүй хамрагдах ёстой”, “”, “Улс орнууд яагаад Хятадын өрийн хавханд ороод байна вэ!” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Н.Жанцан, Ч.Дашдэмбэрэл нар  Хөдөлмөрийн баатар, Ж.Болдбаатар, Л.Дашням нар Ардын багш  боллоо”, “Ковид, инфляц хоёр хавар эхлэх 10 их наядын бүтээн байгуулалтыг гацааж болзошгүй”, “Ч.Пүрэвсүрэн: “Народу Казахстана” сан байгуулж хэт баячуудаас сар бүр мөнгө хуримтлуулахаа Токаев зарласан” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 183 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй