Шууд Chart

Нэгдүгээр сарын 17-ноос Эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхэлнэ

2022-01-14 11:31:06

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны Эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгох шийдвэр гаргасан.
 
Энэ хүрээнд E-Health системийг хөгжүүлж ашиглалтад орууллаа. Ингэснээр 2, 3-р шатлалын нийт 47 эмнэлэг (аймаг, дүүргийн, клиник) болон Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд нэгдүгээр сарын 17-ноос Эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхэлнэ.
 
Сумдын болон зарим хороодын өрхийн эмнэлэгт E-Health системийг шат дараатай нэвтрүүлнэ. 
 
Эх сурвалж: ХНХЯ
 

Нэгдүгээр сарын 17-ноос Эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхэлнэ  
Үзсэн: 838 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй