Шууд Chart

Өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан маргааш болно

2022-01-14 12:39:54

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан маргааш болно.

Монгол бөхийн өргөөнд 12:00 цагаас эхлэх тус барилдаанд хүч үзэх бөхчүүдийн бүртгэл өнөөдөр 10:00 цагаас хойш өөрийн биеэр хийгдэж байна.

Сонирхуулахад, С.Лхагва нь 1964 онд дархан аварга Б.Түвдэндорж агснаар улсын начин цолны болзол хангаж, зургаагийн даваанд дархан аварга Д.Дамдин агсанд өвдөг шороодсон түүхтэй. Мөн улсын баяр наадамд найман удаа дөрөв, гурван удаа гурав, хоёр удаа тав давж байсан хүчтэн.

Түүнчлэн нагац эцэг нь Далай Чойнхор вангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Өсөхөө гэдэг хүн байжээ. Даншиг наадамд барилддаг, гарьд, тулгат гэдэг цолтой байсныг С.Лхагва начин өөрөө дурсан ярьсан байдаг юм.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан маргааш болно  
Үзсэн: 221 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй