Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден халдвараас хамгаалах арга хэмжээг нэмэгдүүллээ

2022-01-14 12:55:16

АНУ-д коронавирусний "Омикрон" хувилбарын халдварын тархац нэмэгдэж, орон даяар эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж байна. Тус улсын Ерөнхийлөгч Жозеф Байден цэргийн эмнэлгийг дайчлах үүрэг өглөө.

АНУ-д өдөрт 750 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Ерөнхийлөгч Жозеф Байден хамгийн их хохирол амссан Мичиган, Нью Жерси, Нью Мексико, Нью-Йорк, Охайо, Род-Айленд зэрэг зургаан муж руу эмч нарыг илгээнэ гэдгээ мэдэгдлээ.

Ерөнхийлөгч Жозеф Байден 500 сая иж бүрдлийг тарааж, гэртээ өөрсдөө урьдчилсан шинжилгээ хийх боломжийг олгохоор тушаагаад байгаа юм.

Ерөнхийлөгч Жозеф Байден мөн америкчуудад үнэ төлбөргүй, өндөр чанартай маск өгөхөө амлажээ. Мэргэжилтнүүд ийм маск нь "Омикрон" хувилбараас илүү сайн хамгаалдаг гэж үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден халдвараас хамгаалах арга хэмжээг нэмэгдүүллээ  
Үзсэн: 224 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй