Шууд Chart

Их Британи, Франц, Герман, Итали зэрэг орнууд тусгаарлах хугацааг богиносголоо

2022-01-14 13:03:17

Их Британийн Засгийн газар "Ковид-19"-ийн шинжилгээ эерэг гарсан хүмүүсийг тусгаарлах хамгийн бага хугацааг долоо хоног байсныг тав хоног болгон бууруулж байгааг тус улсын Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Сажид Жавид пүрэв гарагт мэдэгдлээ.

Их Британид "Омикрон" хувилбарын тархалт өдөрт 100.000 гаруй бүртгэгдэж байна. Энэхүү өсөлт нь эмнэлэг, сургууль, тээврийн хэрэгслийн боловсон хүчинд ихээхэн саад учруулж байна.

Засгийн газар өмнө нь тусгаарлах хугацааг 10 хоног байсныг долоо хоног болгон бууруулж байсан. Энэ хугацааг тав хоног болгон бууруулснаар боловсон хүчний хомсдол багасна гэж тэд найдаж байна.

Хорио цээрийн дэглэмийг тав хоног болгосон ч бусад хүмүүст халдварлах магадлалтай тул олон нийтийн газар амны хаалт зүүж, хоорондын зай барихыг эрүүл мэндийн албаныхан уриалж байна. АНУ мөн тодорхой нөхцөлд хорио цээрийн хугацааг тав хоног болгон бууруулжээ.

Франц, Герман, Итали улс мөн "Ковид-19"-ийн халдвар авсан болон эерэг тохиолдлын ойрын хавьтлын хүмүүсийг тусгаарлах хугацааг багасгасан гэж мэдэгдлээ.

Францын эрх баригчид "Пи Си Ар" шинжилгээр эерэг гарсан ч вакцины бүрэн тунд хамрагдсан тохиолдолд тусгаарлах хугацааг долоо хоног болгон богиносголоо. Мөн шинэ дүрэмд эрүүл мэндийн ажилтнууд эерэг тохиолдлын хавьтал болсон ч ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд үргэлжлүүлэн ажиллана гэж заажээ.

Итали улс халдвар авсан хүмүүсийг нэмэлт тариа хийлгэж, бусад нөхцөл хангасан тохиолдолд тусгаарлах хугацааг долоо хоног болгон бууруулжээ. Мөн өвчтөний ойр дотны хүмүүсийг хорио цээрийн дэглэмээс чөлөөлсөн байна.

Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс зайлшгүй шаардлагатай ажилчид нэмэлт тариа хийлгэсэн болон бусад нөхцөлийг хангасан тохиолдолд тусгаарлах хугацааг гурав хоног болгон богиносгохыг санал болгоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи, Франц, Герман, Итали зэрэг орнууд тусгаарлах хугацааг богиносголоо  
Үзсэн: 230 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй