Шууд Chart

“Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам” батлагдлаа

2022-01-14 14:06:29

Өнгөрсөн оны 8 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо нараар ахлуулсан “Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэх ажлын хэсэг томилогдон, цэргийн цол олгох асуудлыг цэгцлэх, цэргийн цолны үнэлэмж, зохистой харьцааг зохицуулах, цэргийнхний нэр хүндийг өсгөх, цэргийн алба хаагчдын албандаа итгэх итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, алба хаагчдын өөрийгөө хөгжүүлэх, боловсруулах хөшүүрэг болох зорилгоор уг журмыг шинэчлэх ажлыг хийсэн билээ.

Ерөнхийлөгчийн энэхүү шийдвэр нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд цэргийн цол хэрэглэдэг байгууллагуудын эрх зүйн асуудлаар гаргасан анхны шийдвэр төдийгүй түүний баримталдаг нийгэмд шударга ёс тогтоох талаар авч хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээ бөгөөд шинэ журамд бэлтгэл үүрэгтний цолыг хавтгайруулан олгодог тогтолцоог халсан, ахлах болон дээд офицеруудад тавигдах боловсролын шаардлага өндөрссөн, цэргийн цолны нийтлэг стандарттай болсон зэрэг зарчмын өөрчлөлтүүдээс гадна цэргийн сургуульд сурч байгаа алба хаагчдад хугацааны цолыг нь олгодог, эдэлж байгаа цолноосоо нэгээс дээш цолны зэрэглэл бүхий тушаалд томилогдвол дараагийн цолыг цол хоорондын хугацааны 50-иас дээш хувийг эдэлсэн бол олгож болох зэрэг заалтууд оржээ гэж Соёмбо редакц мэдээллээ.


“Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам” батлагдлаа  
Үзсэн: 261 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй