Шууд Chart

"Тэд бидний төлөө..." эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа

2022-01-14 14:21:42

Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой болон ЗХУ-ын цэрэг улс төрийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин, ЗХУ-ын дөрвөн удаагийн Баатар, БНМАУ-ын Баатар, маршал Георгий Константинович Жуковын мэндэлсний 125 жилийн ойд зориулсан “Тэд бидний төлөө...” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг Улаанбаатар дахь “Русский дом” /хуучнаар Оросын Шинжлэх ухаан, соёлын төв/, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Маршал Г.К.Жуковын музей хамтран 2020 оны 12 дугаар сарын эхээр Монгол орон даяар зарласан билээ.

Тодруулбал, 1 дүгээр байрт Ч.Амин-Эрдэнэ /ҮБХИС-ийн  Ерөнхий цэргийн тэнхим 4 дүгээр дамжаа/, 2 дугаар байрт Б.Алтайхүү /ҮБХИС-ийн Авто, хуяг танкийн тэнхим 4 дүгээр дамжаа/, 3 дугаар байрт Б.Бямба /Этүгэн их сургуулийн ЭТТИ-101 ангийн оюутан/ нар шалгарсан бөгөөд ОХУ-ын Гадаад хэргийн яам, Россотрудничество агентлагийн Хүндэт жуух бичиг болон мөнгөн шагналаар урамшууллаа.

Түүнчлэн тусгай байрт Г.Мандухай /ҮБХИС-ийн М1-203 бүлэг/, Б.Номузаяа /Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн I дамжааны оюутан/, Б.Батжаргал / ҮБХИС-ийн Цэргийн инженерийн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан/, А.Мөнхбат / ҮБХИС-ийн Цэргийн инженерийн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан/, А.Сүхбат / ҮБХИС-ийн Цэргийн инженерийн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан/, Г.Дөлгөөн / ҮБХИС-ийн Цэргийн инженерийн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан/ нар шалгарчээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын Буриад улсын гавьяат багш Ё.Максим нар шагналаа гардан авсан оюутнуудад хандан мэндчилгээ дэвшүүлэв.

Ташрамд дурдахад, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн зургаан сонсогчийг Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, БНМАУ, ЗХУ-ын Баатар, Чингис хаан болон Александр Невскийн одонт сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн гарын үсэгтэй өргөмжлөл, Монгол хүн сансарт ниссэний болон Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойн медалиар шагнан урамшууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Тэд бидний төлөө..." эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа  
Үзсэн: 241 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй