Шууд Chart

Цагаан ордны ҮАБЗ-ийн Зүүн Азийн асуудал хариуцсан тэргүүн захирал Эдгар Кэйгантай уулзав

2022-01-14 16:49:57

Элчин сайд Ө.Батбаяр Цагаан ордны ҮАБЗ-ийн Зүүн Азийн асуудал хариуцсан тэргүүн захирал Эдгар Кэйгантай танилцах уулзалт хийв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2022 онд тохиож буй Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг хамтран тэмдэглэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцахын зэрэгцээ хоёр улс дахь цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцов.


Цагаан ордны ҮАБЗ-ийн Зүүн Азийн асуудал хариуцсан тэргүүн захирал Эдгар Кэйгантай уулзав  
Үзсэн: 254 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй