Шууд Chart

Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзиншийн айлчлалын хөтөлбөр

2014-06-12 07:04:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлалаа эхэлж байна. Түүний айлчлалын хөтөлбөрөөс та бүхэнд хүргэе.

6 дугаар сарын 12, Пүрэв гараг

10.00    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзиншийг албан ёсоор угтах ёслол болно.

10.10    Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

10.12    Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурна.

10.15    Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш нар ганцаарчилсан уулзалт хийнэ.

10.30    Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

11.25    Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш нар Монгол, Латвийн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно.

11.40    Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ

12.00    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзиншид бараалхана.

14.30    Латви-Монголын Бизнес форумд оролцоно.

15.05    Занабазарын нэрэмжит  Дүрслэх урлагийн музейд Бүгд Найрамдах Латви Улсын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг нээх ёслолд оролцоно.
   
6 дугаар сарын 13, Баасан

10.30    Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй дугуй ширээний ярилцлага хийнэ.

17.00    “Гандантэгчинлэн” хийдэд зочилно.

18.20    “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас онцгой үүргийн нислэгээр мордоно.

Нийтэлсэн: М.Тодбэх

Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзиншийн айлчлалын хөтөлбөр  
Үзсэн: 2368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
91.188.49.xxx [91.188.49.xxx] 2014-06-12 11:53
оо...Гандан хийдээр зочилно гэж байна шуу.баярлаж байнаа.Энэ Еренхийлегч хунлэг сайхан Еренхийлегч шуу.тавлаг тухлаг орон тусгай орон сууцнаасаа татгалзсан, бас еерийнхее цалинг авалгуй ендер настан, енчин хуухдийн фонд руу шилжуулдэг..бас хэнийг ч барьж, хорьж шйтгэдэггуй...
91.188.49.xxx [91.188.49.xxx] 2014-06-12 11:50
оросын дарангуйлалыг эсргууцдэг дэлхийн ганц шударга ундэстэн Латви...
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-06-12 11:21
Оросын эсрэг битгий яваач элбэгээ
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-06-12 09:10
oo baahan zam haaj bugluu uusgeh ni dee

Бидэнтэй нэгдээрэй