Шууд Chart

iPhone 6 хэзээ гарах вэ?

2014-07-05 09:03:56

Apple-ийн үнэнч хэрэглэгчдийн хувьд шинэ iPhone 6 утасны талаарх цуурхлыг сонсохгүй өдөр бараг үгүй биз ээ. Харин пүрэв гарагт Хятадын нэгэн сайтад тавигдсан мэдээлэл алга загатнуулав. China.com-д мэдээлснээр Apple 4.7 инч дэлгэцтэй iPhone 6 утсаа ирэх 9-р сарын 25-нд, 5.5 инч дэлгэцтэй  "iPhone Air"  хэмээх утсаа оны сүүлээр танилцуулахаар товложээ. Гэхдээ энэхүү батлагдаагүй мэдээлэл үнэн биш байж болох хамгийн том үндэслэл юу гэвэл 9-р сарын 25-ны өдөр пүрэв гарагт таарч байна. Учир нь Apple-ийн хувьд iPhone-ийн шинэ загваруудыг баасан гарагт танилцуулсаар ирсэн түүхтэй. Ямартай ч iPhone 6 нь IOS 8 үйлдлийн систем, А8 процессор,  илүү бат бөх сафир дэлгэцтэй байна гэсэн хүлээлт байгаа юм.

РАЛЬДИЙ.А
/shuum.mn/
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

iPhone 6 хэзээ гарах вэ?  
Үзсэн: 2811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй