Шууд Chart

iPhone-ийн 2007 оноос хойших цогц өөрчлөлт

2014-07-09 12:12:51

iPhone-ийг үзэн яддаг хүмүүс "Apple үнэндээ 2007 оноос хойш нэг л загварын утсаа гаргасаар ирсэн шүү дээ" гэж хэлэх нь бий. Магадгүй энэ ухаалаг сонсогдож болох ч үнэнд нийцэхгүйг батлах зүйл цөөнгүй байна. Сүүлийн долоон жилийн турш iPhone маш их өөрчлөлтийг туулсныг Redditor LobaltSS -ийн шинэ зураг бэлхнээ гэрчилж байгаа юм.

Эхний үеийн iPhone, ялангуяа iPhone 3G нь илүү нимгэн загвар болох iPhone 4-өөс нэлээд болхи харагддаг. Хэдийгээр анхны iPhone цахиур хагалсан ч бүтээгдэхүүнээ сайжруулахын тулд Apple ямар их хүчин чармайлт гаргадгийг сая дурдсан хоёр загварын ялгаанаас харж болно.

iPhone 3GS асар их амжилт олсон ухаалаг утас болсон учраас загварыг нь эрс өөрчлөх шаардлага гараагүй байж магадгүйг ч технологийн зарим мэргэжилтнүүд онцлож байна. 3GS-ийг гаргасны дараа Apple iPhone-ийн арын хэсгийг хавтгай загвартайгаар үйлдвэрлэх болсон. Гэхдээ iPhone 6-ийн арын хэсгийн загвар 3GS-ийнхтэй адил булангууд нь мөлгөр, илүү том дэлгэцтэй байна гэсэн таамаг гараад байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

iPhone-ийн 2007 оноос хойших цогц өөрчлөлт  
Үзсэн: 1206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй