Шууд Chart

Согтолтыг хэмждэг ухаалаг төхөөрөмж бүтээжээ

2014-07-18 09:43:34

Сан-Францискод байрладаг "BACtrack" нэртэй стартап компани согтолтыг хэмждэг төхөөрөмж бүтээжээ.

Ухаалаг гар утастай "Bluetooth" технологиор холбогдож согтолтын түвшинг мэдээлдэг энэ төхөөрөмж түлхүүрийн оосорны хэмжээтэй аж.
 
Үнийн хувьд 49 доллар болох уг төхөөрөмжийг хүмүүс хувьдаа хэрэглэснээр өөрийгөө хянах, элдэв эрсдлээс сэргийлэх боломж нээгдэж байгаа юм.
 
Анх цагдаа нарт зориулсан төхөөрөмж бүтээж байсан "BACtrack" одооноос олон нийтэд зориулсан хувилбарыг ийнхүү хямд үнэтэйгээр гаргаж байгаа гэнэ.
 
Хэр согтсоноо заавал цагдаагаар хэмжүүлэх биш өөрсдөө хэмжиж чаддаг болж байгаа нь дэвшил юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Согтолтыг хэмждэг ухаалаг төхөөрөмж бүтээжээ  
Үзсэн: 1485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2014-08-12 18:27
манайханд хамгийн хэрэгтэй эд байнадаа

Бидэнтэй нэгдээрэй