Шууд Chart

"Тэнгэр, нар, түншлэл" үзэсгэлэнд алдартнуудын бүтээл дэлгэгдэнэ

2014-08-14 13:45:25

Монголын соёл, яруу найргийн академиас "Тэнгэр, нар, түншлэл" нэртэй Монгол, Япон уран бүтээлчдийн хамтарсан каллиграф буюу уран бичлэгийн үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн тахимд энэ сарын 20-нд нээлтээ хийнэ.

Уг үзэсгэлэнг Монгол улс, Япон улсын хооронд соёлын харилцаа эхэлсний 40 жилийн ойд зориулж байгаа бөгөөд Япон улсын нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд тус үзэсгэлэнд оролцох гэнэ. Тухайлбал, тус улсын Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газар, парламентын 30 гишүүн уг үзэсгэлэнд оролцохоор каллиграф бичиж байгаа тухай мэдэгджээ.
 
Үүний дотор Ерөнхий сайд Шинзо Абэ, Гадаад Хэргийн сайд Ф.Кешида нар оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээллээ. Үзэсгэлэнг Японы талд зохицуулах ажлыг эрх баригч Либерал ардчилсан нам дах бүлгийн ахлагч Н.Хаяаши Мото ахалж буй бөгөөд одоогийн байдлаар Ерөнхий сайд асан Ю.Хатуяама, Парламентын зөвлөлүүдийн танхимын дарга Эда Хаски зэрэг хүмүүс бүтээлээ ирүүлээд байна.
 
Мөн Монголын Орчин үеийн каллиграфчдын холбооны дэд тэргүүн, Дэлхийн Урлаг Соёлын Академийн дэд Ерөнхийлөгч, Дэлхийн алтан титэмт яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёо болон монголын каллиграфчид бүтээлүүд дэлгэгдэнэ. Тус үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Японы парламентын бүлгэмийн гишүүд Монгол улсад айлчлах төлөвлөгөөтэй байна. Монголын талаас Монголын төр нийгэм соёлын зарим зүтгэлтэнүүд, уран бичлэгийн мастеруудын бүтээл дэлгэгдэх бөгөөд Монгол-Япон парламентын бүлгэмийн гишүүд идэвхитэй оролцохоор бэлтгэж байна. Тус үзэсгэлэн гурав хоног үргэлжлэх аж.

"Тэнгэр, нар, түншлэл" үзэсгэлэнд алдартнуудын бүтээл дэлгэгдэнэ   
Үзсэн: 1862 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй