Шууд Chart

Иракийн шинэ ерөнхий сайд томилогдлоо

2014-09-09 13:56:02

Дэлхийн халуун цэгүүдийн нэг болох Иракт дотоодын тэмцэл хурцдан, эдийн засгийн хямрал нүүрлэснээс улс орны байдал сайжрахгүй байгаатай холбогдуулан Нури аль-Маликийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах саналыг тус улсын Ерөнхийлөгчөөс эхлээд нэр хүнд бүхий улстөрчид гаргаж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн тус улсын шинэ Ерөнхий сайд болох хүнээр Хайдар аль-Абади хэмээн нэрлэгдэх болсон.

Тэгвэл Иракийн Ерөнхийлөгч Фуад Масум Лалын шашинт нийт гишүүдийн хүсэлтийг хүлээн авч, Конгрессийн орлогч дарга Хайдар ал Абадиг шинэ Ерөнхий сайдын албанд өнөөдөр томиллоо. Ингэснээр Иракт нүүрлээд буй террорист аюулыг арилгах, Иракийн болон Курдийн Засгийн газрын хоорондын үл ойлголцлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ хэмээн тус улсын Ерөнхийлөгч болон хууль тогтоогчид үзэж байгаа юм.

Шинээр томилогдсон Ерөнхий сайд Хайдар аль-Абади, "Ирак дахь терроризмын эсрэг бид бүгд нэгдэж, хэт туйлшрагчдын бүлэглэлийг устгах хэрэгтэй" хэмээн мэдэгдсэн нь Иракийн ард иргэдэд итгэл найдварыг төрүүлж буй аж.

Иракийн Үндсэн хуульд заасны дагуу, шинэ Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд томилох бөгөөд нэр дэвшигчдийг парламентаар хэлэлцэн батладаг байна.

Нийтэлсэн: М.Тодбэх

Иракийн шинэ ерөнхий сайд томилогдлоо  
Үзсэн: 1076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй