Шууд Chart

"SanDisk" хамгийн их багтаамжтай SD картаа гаргав

2014-09-15 07:22:18

"SanDisk" компани 4K форматаар кино бүтээгчдэд зориулан өмнөх загваруудаас хамгийн их багтаамжтай буюу 512 гигабайтын (512GB) багтаамжтай SD картаа гаргалаа. Шуудангийн маркийн хэмжээтэй тус картыг 800 ам.доллараар худалдах юм байна. 10 жилийн өмнө "SanDisk" үүнээс мянга дахин бага буюу 512 мегабайтын SD картаа худалдаанд гаргаж байжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар яваандаа дээд тал нь 2.000 гигабайт буюу хоёр терабайтын багтаамжтай SD карт бүтээх боломжтой юм байна. Харин HD форматаас дөрөв дахин өндөр нягтралтай 4K форматын хувьд, нэг минутын бичлэг нь ойролцоогоор таван гигабайтын багтаамж шаарддаг бөгөөд  "SanDisk"-ийн 512 гигабайтын картанд ойролцоогоор 30 цагийн HD бичлэг багтах ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/


"SanDisk" хамгийн их багтаамжтай SD картаа гаргав  
Үзсэн: 1127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй