Шууд Chart

ӨНӨӨДӨР: Хүнсний бүтээгдэхүүнээс шимэгч хорхой илэрсэн талаар мэдээлэл хийнэ

2014-09-19 07:21:38

09:00 цагт Эрүүл мэндийн яамнаас Архины хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөрийн хурлыг зохион байгуулах гэж байна. Хурлын үйл ажиллагаа  НЭМҮТөвийн 2-р давхарын хурлын танхимд болно. Утас: 91132000

09:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд улсын байцаагч нар аймаг, орон нутгийн байцаагч нартай Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа /барилга гэх мэт/-ны талаар цахим  хэлэлцүүлэг хийнэ.

09:00 цагт “Хавдар судлалын тулгамдсан асуудал-Нойр булчирхайн хорт хавдрын оношилгоо, эмчилгээ” сэдэвт  симпозиумыг Хавдар Судлалын Үндэсний төв, Япон улсын Toкушимaгийн Их сургууль, Tochigi хавдар судлалын төв, Kansai Анагаахын их сургууль, Wakayama анагаахын их сургууль, Jikei их сургууль, Nagoya анагаахын их сургууль, Kumamoto анагаахын их сургууль, Солонгос улсын Yonsei их сургуулиуд хамтран Хавдар Судлалын Үндэсний Төвийн Нийгмийн Эрүүл Мэндийн Мэдээллийн Төвд  зохион байгуулна.

09:00 цагт Нийслэлийн АН, Нийслэлийн АЗХ, Монголын адал явдалт спорт аяллын холбоо хамтран 10 дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутны алтан намар 2014” спорт аяллын тэмцээний нээлт маргааш өглөө Чингисийн талбайд  болно. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн АН-ын Нарийн бичгийн дарга, Нийслэлийн АЗХ-ны тэргүүн П.Нүрзэд, Монголын адал явдалт спорт аяллын холбооны ерөнхийлөгч Б.Жияандорж нар оролцоно.

10:00 цагт НМХГ-аас хүнсний бүтээгдэхүүнээс шимэгч хорхой илэрсэн талаарх мэдээллийг өөрийн байранд хийнэ. Утас:99070909

10:30 цагт Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, тус салбарын харъяа агентлаг, газруудын албан хаагчид Баруун салаан дахь Бумбатын рашааны ойр орчмын хог хаядлыг цэвэрлэж, 10 ойн хамгаалчдад мотоцикл өгнө. Утас: 88204882

10:30 цагт Нийслэлийн хэмжээнд өрнөж буй “Дулаалгын аян”-ы Сүхбаатар дүүргийн өдөрлөг Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Гал унтраах 034 дүгээр ангийн урд талбайд нээлтээ хийнэ. Утас: 91009778, 99767480

11:00 цагт Sonata-8 автомашин худалдаж авсан иргэд дугаарын хязгаарлалтад хамаарахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох болсон болон ЗЦГ, Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, ШӨХТГ-тай ойлголцолд хүрсэн талаар Монгол Хьюндай Киа компаниас Хэвлэлийн Хүрээлэнд  яаралтай мэдээлэл хийнэ.

11:00 цагт Нийслэлийн Яаралтай Түргэн Тусламжийн Төвд Нийслэлийн төсвийн санхүүжилтээр 5 ширхэг иж бүрэн тоноглогдсон фургон автомашин хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Хаяг: НЯТТТ-ийн авто баазад. Утас: 91917653

11:00 цагт Нээлттэй нийгэм форум, Уул уурхайн яам хамтарсан “Төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ” сэдэвт судалгааны дүнг танилцуулах хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумын байранд болно. Хэлэлцүүлэгт Нээлттэй нийгэм форумын Гүйцэтгэх захирал П. Эрдэнэжаргал, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч. Отгочулуу, "Төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ" судалгааг хийсэн Судлаач, Монгол Улсын гавъяат эдийн засагч Д. Байлыхүү нар болон Төрийн бус байгууллагууд оролцоно. /Хаяг: Silk Road рестораны урд, Чойжин ламын сүм музейн баруун талд/  Утас 11-313207, 99992214

11:00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр, Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат нар  “Нийслэлийн Иргэний танхим”-д 152 хорооны үүрийн дарга /Засаг дарга/ нартай уулзаж, санал солилцоно. Утас 88265581

11:00 цагт 500 мянган шувууны "Монэгг" өндөгний үйлдвэрийн нээлт Төв аймгийн Баянчандмань суманд болно. Монгол Улсын шувууны аж ахуйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, өндөгний импортыг 90 хувь бууруулах шинэ үйлдвэрийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцоно.

11:00 цагт Дэлхийн Чингис хааны академийн ерөнхийлөгч П.Давааням "Хун тайжийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, дэлхийн эзэнт их гүрнийг өвлөгч эзэн улс болохыг уриалах" талаарх хэвлэлийн бага хурлыг МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд хийнэ. Утас:

11:00 цагт Багшийн хөгжлийн ордны 405, 402 тоотод 10,11 дэх жилдээ ажиллаж байгаа ЕБС-ийн хими, биологи, газар зүйн багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт явагдана. Сургалтад 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт 130 багш хамрагдаж байна. Утаст: 97113649/

12:00 цагт Нийслэлийн удирдлага, холбогдох бусад байгууллагаас автомашины худалдаа эрхлэгчдийг 10-р сарын 1 гэхэд албадан нүүлгэхээр мэдэгдсэн ч авто худалдааны төвийг 22-ын товчоонд байгуулах ажил бүтэлгүйтэж эхэлсэн, ихээхэн зөрчил маргаан дагуулж эхэлсэн худалдааны төвийн хөрөнгө босгох, дэд бүтэц бусад дагалдах байгууламж, үйлчилгээ бий болгох олон асуудал хууль зөрчиж, дарангуйллын шинжтэй болж байгаа талаарх мэдээллийг Автомашин борлуулагчдын холбоо, зарим компанийн төлөөлөл Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

12:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Азийн Либерал залуучуудын зөвлөлийн хүндэт төлөөлөгчид дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах асуудлыг хэвлэл мэдээллээр хэрхэн мэдээллэх, үүнд залуусын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар мэдээлэл хийнэ. Утас: 88118075

12:00 цагт Тусгаар тогтнолын ордны 1-р давхарт МАН-ын УИХ дахь бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хүн амын бодлого, нийгэм эдийн засаг, цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 5-р сургуулийн хажууд байрлах Эрднэсийн арал цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн ажиллагаа болно. Утас: 99119675

13:00 цагт "Эрүүл аюулгүй хот - Эрүүл монгол хүн" аяны хүрээнд БЗД-ийн ЭМТөвөөс зохион байгуулж буй "Нэгдсэн алхалт"-н арга хэмжээ болно. Нэгдсэн алхалт Жуковийн талбайгаас Сансарын тунел хүртэл болох бөгөөд иргэдэд зориулсан эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, хийн дасгалын үзүүлэх сургалт зэрэг үйл ажиллагаа болно. Утас: 88671157

14:00 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Даргын зөвлөлийн хурал болно. Хурлаар ХААИС, СУИС, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хийсэн санхүүгийн хяналт шалгалтын дүнгийн тухай хэлэлцэнэ.

14:00 цагт Мишээл экспо төвд 5,0 мянга орчим ажиллагсадтай, салбарын бүтээгдэхүүний 2-3 орчим хувийг үйлдвэрлэж байгаа 90 жилийн түүхтэй ой мод боловсруулах аж үйлдвэрийн “Ой, мод – Үндэсний үйлдвэрлэл 90” үзэсгэлэнгийн нээлт болно. ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл болон холбогдох төлөөллүүд оролцоно. Утас: 88373744

16:00 цагт “Номын баярын өдөр” өдрийг угтан Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор академийн эрдэмтэн судлаачдын гаргасан бүтээлүүдээс хөдөө орон нутгийн номын сан, ЕБС-иудад хандивлах үйл ажиллагаа ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 6 давхарт /Соёлын төв өргөө Б корпус/ болно. Ном хандивлах ёслолын үйл ажиллагаанд ШУА-ийн удирдлагууд, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ийн гишүүн С.Бямбацогт болон холбогдох албаны хүмүүс оролцоно.

17:00 цагт "Үргээлэг" киногоороо олонд танигдсан Prime pictures-ийн 2 дахь уран бүтээл “Давхар цохилт” УСК Тэнгис кино театрт нээлтээ хийнэ. Нээлтийн улаан хивсний ёслолд Монголын урлаг соёлын томоохон төлөөлөгчид, уг кинонд тоглосон жүжигчид оролцоно.

18:00 цагт "Blue moon арт" галерейд “Аялагч зураачдын клуб”-ын “Миний нутаг--2” үлгэр шиг нутгаар-аялалын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Нийтэлсэн: М.Тодбэх

ӨНӨӨДӨР: Хүнсний бүтээгдэхүүнээс шимэгч хорхой илэрсэн талаар мэдээлэл хийнэ  
Үзсэн: 1977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй