Шууд Chart

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн талаар хэлэлцлээ

2014-09-24 14:53:48

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг нээж МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа хэлсэн үгэндээ, “Энэхүү хуулийн агуулга нь Монгол Улсад телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, үндэсний болон олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдэж буй- гэдгийг онцолсон юм.

Хэлэлцүүлгийн эхэнд МТШХХГ-ын ШБТГ-ын дарга Г.Чинзориг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгцээ шаардлага, зорилго, хамрах хүрээ, агуулгын талаар товч танилцуулга хийлээ. Уг хэлэлцүүлэгт МТШХХГ, ХХЗХ-ны дарга, мэргэжилтнүүд, Монгол Улсад телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын төлөөлөл болон УИХ-ын гишүүн М.Батчимэг оролцсон бөгөөд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, түүнийг хэрхэн хуулиар зохицуулах боломжтой талаар санал солилцлоо.

Уг хуулийн төслийг УИХ-ын энэ намрын чуулганы хуралдаанаар өргөн барихаар төлөвлөж буй
ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн талаар хэлэлцлээ  
Үзсэн: 1328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй