Шууд Chart

Гол дүрийн эмэгтэй нь илбэчин ажээ

2014-10-09 16:43:52

“Улаанбаатар” олон улсын кино наадмыг найруулагч Л.Таванбаярын “Хүдэн” уран сайхны киногоор нээлээ. Нэгэн цэцэн хүн “Урлаг бол толь. Тэр тольноос хүн өөрийгөө олж хардаг” гэсэн байдаг бол урлаг судлаач, жүжигчин А.Брехт үүнийг эсэргүүцэн “Урлаг бол “Алх”” гэжээ.

Ямар ч шинэ бүтээл шинэ юм биш. Яагаад гэвэл бид аливаа зүйлийг олон талаас нь өөрчилж, давтаж, янз янзын хэлбэрт оруулдаг. Харин хэлэх гэсэн санаа нь л жинхэнэ мөн чанар нь байх ёстой. Шинэ юм гэж энэ дэлхий дээр нэгээхэн ч үгүй. Гэвч бид шинэ юм биш ч хуучин байхыг үл хүснэ гэж урлагийн нэгэн үеийнхэн ч хашгичин байсан. Тухайн цаг үе нь уран бүтээлчээ бас бүтээлээ төрүүлдэг ажээ.

“Хүдэн” уран сайхны киноны зохиолчоор залуу найруулагч Л.Таванбаяр ажилласан бөгөөд өөрөө бүтээлийнхээ талаар хэлэхдээ энэ киноны санааг гурван жил бодож явсан гэлээ.
 
Магадгүй тэрхүү киног жирийн үзэгч тэр бүр ойлгоод байхгүй байх. Сүүлийн үед гарч байгаа кинонуудыг бодвол бас л гүнзгий санааг тусгажээ. “Хүдэн” гэдэг бол нэг утгаараа манантай төстэй зүйл л дээ. Байгалийн сайхан үзэгдэл юм. Уг киноны нэрнээс харахад хэн нэгэнд учир битүүлэг сэдлийг өгөөд байна.

Киноны эхлэл хэсэг дээр жаахан охин гарч байгаа юм. Энэ охины дүр бол өнөөх монгол хүүхдийн сэтгэлгээг яг гаргасан дүр. Өвөө, эмээ дээрээ өссөн эрх хүүхэд байдаг даа, тийм л дүр. Гэхдээ кинонд дүр багадахгүй ээ. Киноны эхлэл хэсэг дээр “Хүдэн” гэдэг чинь ийм зүйл шүү дээ” гээд тайлбарлаад өгчихөөр сонирхох зүйлгүй мэт эрч султай санагдав. Харин киноны үйл явдал бол одоо цаг буюу энэ цаг үед өрнөх аж. Нөгөө л нийгэмд нууцаар амь бөхтэй оршин тогтнож буй мөрийтэй тоглоом, хуурамч нөхөрлөл. Америк кинонд гарч заншсан шиг мөнгөтэй нэгнийгээ угаалгын өрөөнд нь бодийг нь хөтөлчихсөн байх цогцос дээр эрэгтэй, эмэгтэй хоёр туслах нь ирээд харснаасаа айн цагдаагаас оргон зайлна. Ингээд л хуучин тосгонд бүсгүйг дагуулан очиж, жинхэнэ манан шиг амьдралыг тэнд өрнүүлж, киноны үйл явдал өрнөнө.
 
Тосгонд өвөө, эмээ хоёр байх ба нэгэн ачтайгаа гурвуулаа даруухан амьдарна. Өвөө нэг удаа хот яваад залуухан бүсгүй дагуулж ирээд л ... эмгэн учир явдлыг мэдсэн ч таг дуугай л байсан гэж байгаа. Аргагүй л дээ зайлуул,  хүүхэд заяадаггүй юм шиг байгаа юм. Удалгүй өнөө дагуулж ирсэн бүсгүй нь жирэмсэн болоод төв бараадаж түүнийг амаржуулахаар өвгөн хот аваад явна. Бүсгүй төрөөд л хүүхдэдээ уургаа амлуулалгүй хаяад эмнэлгийн цонхоор үсрэн гараад явчихсан гэж байгаа. Нялх биетэй ээж хүн шүү дээ. Тэгээд л өвөө, эмгэн дээрээ нөгөө хүүхдээ бариад л нээх цастай өдөр ороод ирсэн гэж байгаа. Ингээд эмгэн ч өөрийн хүүхэд шиг өсгөж хүмүүжүүлж, “муу өвгөний минь хүүхэд болохоор нь сэтгэл дэвтдэг” гэж байна. Харин энэ ээждээ хаягддаг охин том болоод нэг охин төрүүлээд өөд болчихож байгаа юм. Ингээд дахиад нэг жаахан охинтой өвөө, эмээ хоёр зууралдав. Энэ бүх зовлонгоо эмгэн кинон дээрээ яриад л уйлаад л сууж байгаа нь энэ.
 
Тосгонд ирж бүгдэг эр, эм хоёрын араас цагдаа мөшгөөд олохгүй байх юм. За тэгээд ой дотор гол баатар маань найзтайгаа мөнгө, шуналаас сэдэлтэйгээр “яагаад чи хүн алав” гээд л зодолдож байх зуур эмэгтэй нь гар буу бариад гарч ирээд, аварч байна. Яаж найз залуугаа хаана байгааг нь мэдсэн бэ гэхээр “Нууцаар найз залуугийнхаа машины багажны хайрцагт ороод хэвтчихсэн” гэж байгаа. Эндээс тэр эмэгтэйг яах аргагүй илбэчин байх гэж бодов. Бүтэж үхэх өнгөрчээ. Харин найз залуугаа аврах цаг нь болохоор машины багажны хайрцагнаас яаж гарч ирэв гэдэг асуудлаас болоод тэр л дээ.
 
Түүнчлэн жинхэнэ алуурчин баригдахгүйгээр зохиолын гол баатар үхээд кино төгсөж байна. Бас цустай мөнгөнийхөө араас өнөөх алуурчин ирж байгаа юм. Харин мөнгийг нь гол дүр маань уутанд боогоод гол руу шидчихсэн байдаг. Тиймээс “мөнгө өгсөнгүй” гээд гол баатрын бодийг өнөөх алуурчин хөтөлчихөж байх юм. Эмх цэгцгүй юм шиг хэрнээ сайн тогтож үзвэл нөгөө л бидний амьдрал дунд байдаг л энгийн зүйлийг кинонд харуулжээ гэж бодов. Харин муу муухайгаа бид чинь урлагаараа үгүйсгэж, ард түмнээ соён гэгээрүүлж явах ёстой болов уу.

Киноны хийц, зураг авалт, өнгө нь орчин үеийн техник технологио дагаад бусдаас дутахааргүй л байна. Харин замбараагүй юм шиг хэрнээ бас ямар нэгэн үзсэн кино шиг л маань санагдаад байсан. Хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжил хоёр том чиглэл рүү явж байх. Нэг нь хэтэрхий их цэнгэл жаргал, харин нэг нь хэтэрхий их гуниг юм.

Эцэст нь хэлэхэд, “Хүдэн” кино тийм ч муу кино биш, залуу хүн чадаж, хийж, болж байна. Харин манай зохиолчид хаачив аа л гэж бодогдлоо.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Гол дүрийн эмэгтэй нь илбэчин ажээ   
Үзсэн: 6943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
194.208.147.xxx [194.208.147.xxx] 2016-02-03 12:10
Uuchilaarai bi ym asuuh gesen ymldaa namaig jahan bhad kino garhaas omno kinonuudiin montage ywdag bsan teren dotoroos neg kinonii ner medej awah gesen ali esvel ter montagenii hesegiin videog bval tawij ogooch
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-10-10 14:47
bid vnenees bainga zugtaadag aimxai vzegchid

Бидэнтэй нэгдээрэй