Шууд Chart

Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарын шүүх хурал дахин хойшиллоо

2014-10-13 09:56:09

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулсан хэрэг гараад нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа.

Хэргийн мөрдөн байцаалт холбогдох шатны байгууллагуудаар хийгдэн, Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харьяалал тогтоолгохоор хүргүүлсний дагуу шалгаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлэн өгсөн.
 
Тус газрын шүүхээс хурлын товыг энэ  сарын 1-ний өдөр зарласан хэдий ч шүүх бүрэлдэхүүн гүйцээгүй гэх шалтгаанаар хойшилж, өнөөдөр дахин шүүх хурлын тов гаргаад байсан юм.
 
Тэгвэл өнөөдрийн шүүх хуралдаан дахин хойшилж, энэ сарын 16-ны өдөр товлогдсон байна. Тодруулбал,  Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн II шүүхэд өнөөдөр 08.30 цагт эхэлсэн хэдий ч шүүгдэгч Д.Оюунтуулын өмгөөлөгч ирээгүй учир дахин хойшлуулж, шүүгчийн зүгээс дараагийн хурлыг хойшлуулахгүй болохыг анхааруулж, энэ хугацаанд тэднийг хилээр гадагш нэвтрэхгүй байхыг сануулсан байна. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарын шүүх хурал дахин хойшиллоо  
Үзсэн: 3543 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй