Шууд Chart

"Цонхгүй" хөлгөөр зорчих цаг айсуй...

2014-10-31 10:27:56

Зорчигч та өөрийгөө зөвхөн сандалтайгаа тэнгэрээр дүүлэн ниснэ гээд төсөөл дөө. Таны эргэн тойронд өөртэй чинь хамт нисэх зорчигчдоос өөр хүнгүй, таныг хүрээлсэн хана, цонх, тасалгаагүйгээр хүрээлэн байгаа тэнгэр, үүлс, нисэн дүүлэх шувуудын дунд үргэлжлэх аялал. Мөрөөдөл мэт санагдах ийм аяллыг хийх боломжийг Их Британийн нисэх онгоц үйлдвэрлэгч компани бий болгох аж. Өөрөөр хэлбэл, онгоцны зорчигчдын суух хэсэг бүхэлдээ дэлгэц бүхий агаарын шинэ хөлгийг тэд саяхан танилцуулжээ.

Зорчигчид тэрхүү дэлгэцний тусламжтайгаар агаар мандал, гадаад орчныг бүрэн тольдож, задгай сансарт гарсан мэт амьд мэдрэмжийг мэдэрнэ хэмээн зохион бүтээгчид тайлбарлаж байна. Дэлгэц нь нар мандах, жаргах, сансар огторгуй, цэлмэг тэнгэр зэргийг зорчигчийн эргэн тойронд бий болгох төдийгүй хөлгийн гадна байрласан камераар дамжуулж нисэж буй хөлгийн аяллын орчныг харуулах юм. Энэ хөлгийн бас нэгэн давуу тал нь тэрээр илүү хөнгөн учраас бага түлш зарцуулж, СО2 ялгаруулснаар байгаль орчинд сайнаар нөлөөлнө хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа. Зохион бүтээгчдийн төлөвлөж байгаагаар энэхүү гайхамшигт агаарын хөлөг 2018 он гэхэд зорчигчдод үйлчилж эхлэх ажээ.

Нийтэлсэн: Web admin

"Цонхгүй" хөлгөөр зорчих цаг айсуй...  
Үзсэн: 2630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй