Шууд Chart

Гар утаснууд "UHD" дэлгэцтэй болно

2014-11-11 11:29:54

Дэлхийд ухаалаг гар утасны борлуулалтаараа тэргүүлэгчдийн нэг "Samsung" компани өөрийн бүтээгдхүүнүүдээ улам боловсронгуй болгож, гар утсаараа телевизийн нэвтрүүлгүүдийг бүрэн үзэх боломжтой "UHD" системийг нэвтрүүлэхээр зэхэж байгаагаа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл тус компани,  дэлхийд  анх удаагаа энэхүү шинэ технологи бүхий дэлгэцтэй  "Galaxy S6" утсаа ирэх 2015 оны хоёрдугаар улиралд зах зээл дээр гаргахаар төлөвлөж байгаа аж. 

Энэ нь одоогийн "HD" дэлгэцтэй утаснаас хоёр дахин тод, нарийвчлал, нягтралтай байх юм. Хэрэглэгчид "UHD"  дэлгэцтэй ухаалаг гар утсаар телевизийн  "UHD" сувгуудыг үзэж боломжтой болно.  "Samsung" компани тус утсаа 2015 оны сүүл гэхэд дэлхий дахинаа 25 сая ширхэг, 2017 онд 100 сая ширхэг, 2018 онд 200 сая ширхэг худалдаалагдна гэсэн тооцоог хийгээд байгаа гэнэ.


Гар утаснууд "UHD" дэлгэцтэй болно  
Үзсэн: 2527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2014-11-12 16:32
yu n sini bnaa

Бидэнтэй нэгдээрэй