Шууд Chart

Эрчүүдийн “зэрлэг” орон зайд тавтай морил

2014-11-13 11:00:37

Энэ жилийн хувьд манай кино сонирхогчид уйдсангүй. Өнгөрөгч есдүгээр сараас эхлэн Монголын кино урлагийнхан нэлээдгүй олон уран бүтээлээ дэлгэцнээ амилуулж, үзэгчдийн мэлмийг мялаасан. Тэрхүү бүтээлийн нэг буюу жүжигчин, найруулагч Б.Тамирын бүтээл “Миний ах атаман” уран сайхны кино есдүгээр сарын 12-нд дэлгэцнээ амилсан билээ. Хагас сарын хугацаанд "Тэнгис", "Өргөө", "Соёмбо"-ын танхимд үзэгчдийг дүүргэсэн энэхүү уран бүтээлийн зураг авалтыг өнгөрсөн зун авч дууссан бөгөөд оюутан залуусын хичээлийн шинэ жилийг тохиолдуулан ийнхүү нээлтээ хийсэн юм. Монголын кино урлагийн салбарт төдийлөн танил биш “Action drama” жанраар бүтээгдсэн уг киног дэлгэцнээ гарахыг залуус илүү хүлээсэн гэхэд болно. Киноны сурталчилгаанаас эхлээд трэйллэр нь сонирхол татахуйц байсан болохоор тэр биз. Дэлгэцнээ гарсан цагаасаа хойш ашиг орлогоороо тэргүүлж байсан уран бүтээлийг “Фантастик” продакшн, “F” студийн уран бүтээлчид хамтран амилуулсан бөгөөд гол дүрийг залуу жүжигчид бүтээжээ.

Тус кинонд ах, дүү Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг хоёр тоглосон нь үйл явдлыг нэлээд сонирхолтой болгож өгсөн байв. Ах, дүү хоёр мафийн толгойлогчдын дүрд тоглох бөгөөд нэгэн цагт хамтарч явсан ч, их хэмжээний мөнгөнөөс болж хагаралдахад хүрнэ. Аction жанрын кино гэдэг утгаараа ч тэр үү, эсвэл хэтрүүлэх гэж хэт хичээснийх үү киноны үйл явдал үргэлж зодоон цохион дунд өрнөх аж. Болохгүй, бүтэхгүй зүйл гарвал нударгаараа л шийднэ. Бас болоогүй бүлэг залуусд үүрэг өгөхдөө “ал эсвэл амьдруул” гэх. Залуус нь ч ганц үг дуугараад л асуудал шийдэгдэхгүй бол нударгаа зангидаад цус, нөжтэй нь холих аж. Нэг иймэрхүү үйл явдлыг киноны туршид харах тийм ч таатай бус байсныг хэлэх нь зүй. Ер нь ажиглаад байхад энэ кинонд хоёрхон эмэгтэй хүний дүр харагдав. Гол дүрийн жүжигчид олонх нь хар шилтэй, хар хүрэм, савхин бээлийтэй, тамхи зуусан танхай эрчүүд. Тэдний дунд өнөө “Тоон дунд үсэг” гэдэгчлэн хоёр эмэгтэй гарахын нэг нь киноны гол дүр болох Цэнгэлийн найз бүсгүй. Бүсгүйн дүрийг жүжигчин Б.Хулан бүтээжээ. Харин нөгөө эмэгтэй нь жүжигчин Ж.Оюундарь. Тэрбээр гол дүрүүдийн ээжид тоглоно. Хамгийн харамсалтай нь хоёр бүсгүй тоглуулчихаад хоёуланг нь үхүүлчихнэ. Тийнхүү ямар ч эмэгтэйгүй кино цааш үргэлжлэх аж.

Баячуудын мөнгөний төлөөх тэмцэл, тэдний гар, хөл бологч ах, дүү хоёр, эзэндээ үнэнч ноход шиг хамгаалагч залуус. Киноны зураг авалт ч хар бараан. Хараалын үг, цус нөжийг урсгах шиг болно. Эрчүүд гэхээр л ийм зэрлэг, балмад  гэх бодлыг төрүүлэх шиг. Энэ бол киноны зөвхөн энгийн хэсгүүд.

Ах нь атаман байгаагүй бол...

Хорин жилийн тэртээх ах, дүүгийн хагацал одоо үед өрнөх аж. Тэрсэл хэмээх мөрдөн байцаагчийн хоёр хүү нүдэн дээрээ аав, ээжийгээ амь үрэгдэхийг харах боловч азаар амьд үлдэнэ. Тэрсэлийн том хүү Хангай дүүгээ дагуулан аадар бороо цутгасан зэвэргэн шөнө гэрээс гарч, үл таних айлын хаалгыг балбан дүүгээ орхиж явснаас хойш 20 жил өнгөрчээ. Тэр өнгөрсөн хорин жилийн хагаст нь аавын хаалга татаж, алдартай мафийн толгойлогчийн итгэлт хүн болсон байв. Харин түүний дүү Цэнгэл мөн л алдаж, эндсээр Хангайгийн хүчин зүтгэдэг толгойлогчийн өрсөлдөгчийн итгэлт хүн болсон байлаа. 20 жилийн өмнө орхиод явсан ахыгаа санаж бэтгэрч, огт танихгүй архичин “аав”-ын гарт нухлуулж өссөн Цэнгэл одоо өөрийгөө бүтэн өнчин гэж нэрлэх болж. Гэвч нэг л өдөр түүний ах гарч ирэх боловч дайсагналцаж явдаг бүлгийнх нь том атаман байлаа. Энэ мэтээр кино цааш үргэлжилнэ. Хэдийгээр муу муухайг хийж сурсан ч хүн чанартай ахын дүрийг жүжигчин Ж.Алтаншагай бүтээжээ. Тэрбээр толгойлогчийнхоо ганц хүүгийн өмнөөс хэлс хэргийг үүрсэн боловч хүүд нь хэзээ ч сайн нэрийг олж чадаагүй нэгэн. Түүнийг бүх хүн хүндэтгэх ч тэрнийхээ хэрээр олон дайсантай ажээ.

Киноны үйл явдалд зодоонгүй хэсэг тун цөөхөн. Тэр нь киног сүртэй болгож байсан ч хэтэрхий бүдүүлэг үг хэллэг, зохисгүй үйлдэл зэрэг нь хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлөхөөр байсныг хэлэх нь зүй. Тодруулбал, Хангай толгойлогчийнхоо хүүгийн найзыг зоддог хэсэг ямар ч хүүхдэд ингэж танхайрдаг гэдгийг заагаад өгөх шиг санагдав. Тэрбээр толгойлогчийнхоо хүүг буруу зүйлд уруу татаж байгаа найзыг нь караокены өрөөнд үнэхээр сүрдмээр зодно. Хамгийн сонин нь хэд хэдэн удаа пивоны шилээр толгой руугаа цохиулсан залуу маргааш нь ядахнаа шархадсан ч шинжгүй зогсож байна. Гурван удаа пивоны шилээр толгой руугаа цохиулсан хүн үхдэггүй юм аа гэхэд толгойд нь гэмтэл гарч таарна биз дээ. Гэтэл огтоос тоосон шинжгүй маргааш нь Хангайгийн эсрэг толгойлогчийнх нь хүүг турхирч зогсох... Хэтрүүлэг хэтрүүлэг гэхэд арай л биш...
Үүнийг үзсэн хүүхдүүд “Кинон дээр үгэнд орохгүй байгаа нэгнийг ингэдэг юм билээ” гээд нэгнээ пивоны шилээр цохихгүй гэх газаргүй. Үүнийг кино найруулагч санасангүй юу аль эсвэл киноны жанр нь ийм болохоор тоосонгүй юу...
Үүнээс гадна кинонд гарах атаманууд бүгд хутга, буутай явна. Энэ мэдээж өнөө мафийнхны сүр хүчийг үзүүлж буй хэрэг байх л даа. Гэхдээ энэ киног үзсэн, атаман болохыг хүсдэг дэггүй хүүхдүүд минь үүнийг дууриагаад хутга түрийлж яваад муу хэрэгт орооцолдчихвий...

Киног дуусан дуустал нэг иймэрхүү эмзэглэл төрж байлаа. Зарим зодооны хэсэг дээр нүдээ дарж ч үзэв. Дэлгэц дүүрэн цус, хэнгэрэг хагалам чанга хараалын үгс сайнаар яривал эд, эс сэргээх шиг болсон.

Хэдийгээр хар бараан зүйл их байсан ч дүүгээ, ахыгаа бэтгэртлээ санасан амин холбоотой ах, дүүгийн ахин учрал хийгээд, мөнгө ямар үед хүчтэй болж, ямар үед үнэ цэнээ алддагийг үнэнээр өгүүлснийг нь магтах хэрэгтэй.

Ах, дүүс ахин уулзсан ч, амьдралын хуудсыг дахин эргүүлж чадсангүй. Хангай дүүгээ хамгаалан бурханы оронд одсоноор аймшигт зодоон, нүдээн дуусна. Төгсгөлд нь Цэнгэл ахынхаа хүүтэй уулзаад “Миний ах атаман байсан юм аа” гэж хэлснээр киноны нэрний зангилаа тайлагдах аж.

Кино танхимаас гарах үзэгчид “Хэрвээ ах нь атаман биш байсан бол...” гэх үгсийг болоод өөр өөрсдийн үргэлжлэлийг ярьж байв. Нээрээ л ах нь атаман байгаагүй бол яах байсан бол...

Төгсгөлд сонирхуулахад, тус киноны уран бүтээлчид киноноосоо болж шүүхэд дуудагдаж байсан билээ. Шүүх тэднийг “Киноны зураг авалтандаа зориулан маш их хэмжээний мөнгийг хуурамчаар хэвлэж, зураг авалтанд ашигласан” гэж буруутгаж байсан юм. Гэхдээ иймэрхүү жанрын уран бүтээлд их хэмжээний “ориг” мөнгийг ашиглаж, түүнийгээ шатаах ямар ч боломжгүй гэдгийг хуулийн байгууллага ойлгосон гэсэн шүү.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Эрчүүдийн “зэрлэг” орон зайд тавтай морил  
Үзсэн: 16226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
aminaa bayaraa [49.0.156.xxx] 2015-01-05 17:21
bitii solior goe kino meduu
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2014-11-28 17:02
http://monthlyyouth.com/?ref=640616 ene linkeer orood interneeteer mongo olooroi ih amarhan mongotei boloh bolomj shuu
202.179.22.xxx [202.179.22.xxx] 2014-11-27 10:39
алаан хядаан, хүчирхийлэлтэй киног юунаас сэдэвлэж хэнд зориулаад бна. монгол кино үзэх сонирхол алга болж бна. бие биенээ маш их хуулж давтах юм. хамгийн гол нь монголчууд цус хараад айдаггүй, хэнийгч доромжилж болно, ичих айх булчирхайгүй, амиа бодсон айдастай амьдрах боллоо.
98.222.121.xxx [98.222.121.xxx] 2014-11-27 07:30
mood mongoloor duusdag gej unen yum shigee. solongosiin kinohii huulbar ydaj nertei 2 jujigchin maani toglohdoo yah be.
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2014-11-25 20:44
Tamiraa chi dandaa l zoduuldag bsan u setgehuinde ortol gomdojee chamd er n ah bsan u
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2014-11-18 20:03
өөр олигтой юм хийх чадваргүй хулхинууд ганц цохихын ариг даахгүй хүнэнцрүүд
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2014-11-15 17:46
14.09.2014 - German firm Stellar brings internet access to remote locations via satellite. Documents provided by Edward Snowden show, that the companys systems were hacked by the british GCHQ. Stellar-representatives and engineers are shocked.
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-11-14 14:10
Er ni bol alivaa zuil uragshaa hugjij baidag zarchimaar suuliin ueiin mongol kino urlag hugjij baigaa bh. gehdee kinog amidraltai hiih geed heterhii nud, setgel uvdmuur zuil ikh hiih ym. Amidraliig zaaval muu muuhai talaas ni haruulj baih hereg bgaa ymuu kino hiij baigaa humuusee. Hun muu muuhaig haraad uzeed l baival tiim zuiliig erdiin baidag l ym shig oilgono. Ter duuraigaad baidag solongos kinonuud chin hurtel muu muuhaig ingej aimaar gargadagui bhaaaa.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-11-14 09:32
ЭНЭ НИЙТЛЭЛЧ ИХ ЗӨВ ЗҮЙЛ ХӨНДӨЖ БИЧСЭН БАЙНА ШҮҮ
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-11-14 09:24
Хүүхэд залуус иймэрхүү кино үзээд мууг нь л түрүүлж сурна шүү дээ. Уран бүтээлчид нь сайн бодож ярьж, олон хүний санаа сонсож баймаар. Солонгосын кино үзсээр байгаад өшөө авах, хорлох хэрэгтэй байдаг гэсэн сэтгэлгээ сууж байхад тэр суурин дээр нь ийм юм үзүүлэхээр ирээдүй маань юу болох бол оо?
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-11-13 21:14
donjtoi bna. Gehdee het solongos still duurasan shig
210.77.14.xxx [210.77.14.xxx] 2014-11-13 19:52
saihan kino bn ushuu iluug hiigeeree... amjilt
202.5.196.xxx [202.5.196.xxx] 2014-11-13 15:50
duuraih geed ch chadahgui baij ed nar yahnav dee
202.5.196.xxx [202.5.196.xxx] 2014-11-13 15:49
shal tn1 duuraih geed yadtsiimaa
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-11-13 15:12
Монголын урлаг ер нь ямар түвшинд байна соёлын сайд аа Хошин урлаг нь хэдэн өвгөн, эмгэн, согтуу хүн, тарган эмэгтэйчүүдийг элэглэсэн нийгмийн эмзэг бүлгийхнийг шоолж бид түүнд нь баясаа л тийм урлаг гэж байж таарах уу эмгэн өвгөд бид хөгширсөн нь буруу юм уу гээд хошин урлагынхантай заргалдаач ээ...............наадуул чинь та нараар хоолоо олж идэж байна шүү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-11-13 15:03
ээ чаваас ийм хогийн кино хийж залуучуудад юу сурталчилаад заагаад байнаа Энэ Төмөрбаатар, Төмөрхуяг хоёрыгээ Төмөрбаатар чинь Цэдэнбал даргын дүр бүтээж төрийн шагнал авч байсан сүүлд нь 1990 ээд онд Цэдэнбал даргыг ажлаа өгч шүүмжлэгдэж байхад гавьяагүй хүний дүрд тоглож авсан төрийн шагналаа буцааж өгнө гэж шоудаж байл уу одоо гавьяатай хүний дүрд тоглож байгаа нь энэ үү танхай зэрлэг рекет маягийн ийм кино солонгосоос зөндөө авчирч үзүүллээ. Одоо өөрсдөө дуураймар аядаж байгаа юм байх даа сайн мууг нь бид мэдэх биш соёлын сайд, Засгийн газар нь мэдэх байх Ард түмэнд лав зодоон цохион алаан хядаан таалагдахгүй байгааг би мэдэж байна. Цагдаа хууль хүчнийхэн энэ мэт үйлдлийг таслан зогсооно гэдэг энэ мэт сургалт сурталчилгаа нь ямар байдаг бол доо хуулийнхаан. сонгуульд өрсөлдөгч би юу ч хийхгүй гэвэл ард түмэн санал өгөх болов уу. Тэгвэл ингэж ал тэгж дээрэмд гээд байвал залуу түүгээр л хүмүүжиндээ энэ кино гарснаас хойш хэдэн гэм хэрэг гарсан бол цагдаа нараа
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-11-13 13:24
гадны кино дуураймар аядсан солонгос киноны муухан дуураймал юм даа. Хүүдүүд жаахан өөрөөр сэтгээд юм хийгээч .монголын амьдралд байхгү хэдэн хачин аалз шиг юмнууд
112.216.205.xxx [112.216.205.xxx] 2014-11-13 13:20
bolij uz shal ichmeer yum, iim teneg kino hiihdee yadag bnaa, oligtoi duuraij ch chadahgui
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-11-13 13:09
Солонгосын киног элэглэсэн инээдмийн кино юмуу?

Бидэнтэй нэгдээрэй