Шууд Chart

"Hyundai Car" шинэ загвараа танилцуулав

2014-11-13 12:28:49

Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэлийн тэргүүлэгчдийн нэг "Hyundai Car"  компани шинэ загварын "Aslan" автомашинаа нийтэд танилцуулав. Тус компанийн "Hyundai Grandeur" болон "Hyundai Genesis" зэрэг загваруудаасаа олон талаараа давуу үзүүлэлттэй энэхүү автомашиныг бусад улс орнуудаас тус улсын дотоод зах зээлд нийлүүлэгддэг ижил төрлийн автомашинуудтай өрсөлдүүлэх, өөрийн бүтээгдэхүүний зах зээлийг хамгаалах зорилгоор бүтээсэн бөгөөд үнийн хувьд илүү хямд, харин техник үзүүлэлт, тав тух, тансаг байдлаараа яг адилхан байна гэж үйлдвэрлэгчид мэдэгдэж байна.

"Aslan" хэмээн хүчтэний нэрээр нэрлэгдсэн дизель хөдөлгүүртэй, нэг литр шатахуунаар 9.5 км зам туулах чадвартэй энэхүү загвар нь үнийн хувьд 40-45 сая воноор үнэлэгдэх аж. Тус автомашиныг ирэх он хүртэл зургаан мянга, 2015 онд 22 мянган ширхэгийг тус тус дотоодын зах зээл дээр худалдаалах төлөвлөгөөтэй байгаагаа "Hyundai Car"  компани зарлалаа.


"Hyundai Car" шинэ загвараа танилцуулав   
Үзсэн: 2863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-11-13 13:20
Яаж ч гоё зураад гаргасан ч бусдаас хэзээч илүү машин болно гэдэг хол байхаа.

Бидэнтэй нэгдээрэй