Шууд Chart

Путин “Putinfon”-д эгдүүцсэн үү?

2014-11-17 10:25:56

Италийн үнэт эдлэлийн "Perla Penna" компани ОХУ-ын зах зээлд зориулан ерөнхийлөгч Владимир Путины хөрөг зураг болон төрийн дууллын ишлэлтэй, алтан гадаргуутай “Putinfon” нэртэй iPhone худалдаанд гаргасан. 

Тус загварын утасны үнэ 4300 ам.доллар байхаар тооцсон бөгөөд арын гадаргууг нь 18 каратын алтаар хучжээ.  Боломжит худалдан авагчдын дунд томоохон албан тушаалтнууд, шилдэг менежерүүд зэрэг хүмүүс багтаж байгаа гэнэ. Энэ талаар "Владимир Путин ер бусын шийдвэр гаргадаг, амбийцтай, өөртөө итгэлтэй хүний тод жишээ учир ийнхүү санааг гаргасан" хэмээн зохион бүтээгчид онцлож байсан.

Гэвч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн нэр болон зургийг ашиглаж байгаад дургүйцсэн учраас Путины зурагтай утасны худалдааг зогсоох шийдвэрийг ОХУ-ын засаг захиргаанаас гаргажээ.


Путин “Putinfon”-д эгдүүцсэн үү?  
Үзсэн: 2248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2014-11-18 23:57
Путины зурагтай жорлонгийн цаас гаргамаар юм украины ард тумнийг цустай хутгаж олон хуний амь нас суйдсэн дайн хийж байгаад Путин буруутай хуний хэрэгт хондлонгоо орохоо зогсоо
182.160.32.xxx [182.160.32.xxx] 2014-11-17 15:09
iphone hudaldand gargasan gene uu lol, case geechee
182.160.32.xxx [182.160.32.xxx] 2014-11-17 15:09
iphone hudaldand gargasan gene uu lol, case geechee
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-11-17 11:49
Эвий энэ сэтгүүлчийг

Бидэнтэй нэгдээрэй