Шууд Chart

Шинэ PS4 худалдаанд гарлаа

2014-12-08 15:40:01

"Sony" компанийн хамгийн их амжилтад хүрсэн бүтээлүүдийн нэг бол яах аргагүй Playstation консол юм. Тэгвэл одоогоос хорин жилийн өмнө анх худалдаанд гарч байсан Playstation-ий ойд зориулан компани уламжлалт саарал өнгө бүхий PS4-ийг худалдаанд гаргажээ.

Камер, DualShock4 гээд бүх л зүйлс нь саарал өнгөтэй, анхны хувилбарын Playstation гэх өнгөт лого гээд бүх л зүйлс дурсамж сэргээсэн аж. Түүнчлэн DualShock4 гарны мэдрэгчтэй хэсэг дээр гурвалжин, дөрвөлжин, дугуй, хэрээс зэрэг дүрсүүдийг хэвлэж дундуур нь 2-ын тоо “хавчуулжээ”. Энэ нь алдарт цуврал консолын 20 жилийн ойг билэгдэж байгаа юм.
Түүнчлэн өнгөрсөн онд худалдаанд гарсных нь дараа зах зээл дээр нэмэлтээр 36 долларын үнэтэй гаргаж байсан босгож тавих зориулалттай суурийг нь дагалдуулжээ. Нийт 12300 ширхэгийг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлж байгаа энэ консол Хойд Америкт 499 доллар, Европт 499 евро, Японд 49980 Иений үнэтэй гарах юм байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Шинэ PS4 худалдаанд гарлаа   
Үзсэн: 1358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй