Шууд Chart

Ази, Номхон Далайн бүсийн багш нарын чуулга уулзалт боллоо

2015-01-05 14:20:10

Ази, Номхон Далайн бүсийн багш нарын чуулга уулзалтад Монгол Улсын төлөөлөл багш нар оролцоод ирлээ. Өнгөрсөн сарын 19-ний өдөр Сөүл хотноо зохион байгуулагдсан уг чуулга уулзалтад Монгол, Филипин, Индонези, Малайзи улсуудын 300 орчим төлөөлөгч оролцсон байна. Энэ үеэр ЮНЕСКО-гийн шугамаар Ази, Номхон Далайн бүс нутагт 2012 оноос хойш хэрэгжүүлж буй Багш солилцооны хөтөлбөрийн хоёр жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, цаашид Багш солилцооны хөтөлбөрийн хүрээг тэлэх, бэхжүүлэх чиглэлээр санал солилцжээ. Чуулга уулзалтад оролцсон БСШУЯ-ны ГХАХ-ийн дарга Н.Туяа нь Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн талаар илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ "Монгол Улсын БСШУЯ, БНСУ-ын Боловсролын яамдын санаачлан хэрэгжүүлж буй Монгол-Солонгосын Багш солилцооны хөтөлбөр нь бүс нутгийн хэмжээний боловсролын хамтын ажиллагаа болсон" гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Ази, Номхон Далайн бүсийн багш нарын чуулга уулзалт боллоо   
Үзсэн: 936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй