Шууд Chart

“Kodak” ухаалаг гар утас үйлдвэрлэнэ

2015-01-05 15:41:31

Гэрэл зургийн аппарат үйлдвэрлэгч “Kodak” компани 2012 онд дампуурлаа зарласан билээ. Тэгвэл шинэ оны босгон дээр “Kodak” компаниас Их Британийн “Bullitt Group” брэндтэй нэгдэж андройд гар утас үйлдвэрлэх болсноо мэдэгдлээ.

Энэхүү шинэ загварын гар утасны камер нь “Kodak” гэрэл зургийн аппаратын технологийг суурилуулсан учир бусад андройд утаснаас давуу гэж зохион бүтээгчид нь ярьжээ.

Уг гар утасны анхны загварыг энэ сард Лос-Анжелес хотод танилцуулахаар төлөвлөж буй аж. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Kodak” ухаалаг гар утас үйлдвэрлэнэ   
Үзсэн: 1512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй