Шууд Chart

Д.Нямхүү Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

2015-01-06 16:09:20

Өнөөдөр Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүүг өрөөндөө хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дэд сайд Т.Болдбаатар Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүүгийн хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсаныг дуулгаад шагналыг гардуулсан юм. Дашрамд дуулгахад, паралимпийн хүүхдийн наадам тавдугаар сарын 24-нөөс эхлэх юм байна. Ирэх долоо хоногоос олимпийн эрх авах тэмцээнүүд эхлэх бөгөөд энэхүү тэмцээнээс манай паралимпийн тамирчид оноогоо сайн цуглуулж, олимпид өндөр амжилт гаргах зорилго тавиад байгаа гэнэ. Мөн ирэх есдүгээр сард дөрвөн жилд нэг удаа болдог наадам Сочи хотноо болохоор төлөвлөгдөөд байгаа аж.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Д.Нямхүү Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ   
Үзсэн: 966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй