Шууд Chart

Сэтгүүлийн газар эдгээр зургаас болж халдлагад өртжээ

2015-01-08 10:25:24

Францийн Парис хотод өчигдөр 09.00 цагийн орчимд 11 хүний аминд хүрсэн хэрэг гарч дэлхийг цочирдуулав. “Шарли Эбдо” сэтгүүлийн газарт болсон уг хэргийн улмаас 20 хүн их, бага хэмжээгээр шархадсан байна. Гэмт этгээдүүдийг лалын хэт даврагч бүлгийн гишүүд болохыг Францийн цагдаагийн газраас мэдээлсэн.  Тус сэтгүүл нь хошигнолын төрлийн зураг нийтэлдгээрээ алдартай юм. Тэд энэ долоо хоногийн дугаартаа лалын шашны зарим төлөөлөгчийг хошин маягаар дүрслэн нийтэлсэн нь аллага болох шалтгаан гэж урьдчилсан байдлаар таамаглаж байна. Мөн тус сэтгүүлийн газар өмнө нь хэд хэдэн удаа халдлагад өртсөн удаатай аж. Тэд Исламын шашинд аллах бурхны элч хэмээгддэг Мухаммадын талаар хошин зураг нийтлэж байжээ.  
 







 



 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Сэтгүүлийн газар эдгээр зургаас болж халдлагад өртжээ   
Үзсэн: 1246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй