Шууд Chart

Ухаалаг тэлээ таныг мэдэрнэ

2015-01-09 10:53:07

Та хоол идсэнийхээ дараа бүсээ суллаж, хэсэг хугацааны дараа бүсээ чангалах зэрэг үйлдлийг хэр олон хийдэг вэ? Үүнийг таны тэлээ өөрөө автоматаар хийдэг боллоо.

"Belty" нэртэй ухаалаг тэлээ нь гар утастай wifi-гаар холбогдон таны бэлхүүс, гэдэсний тойргийн хэмжээ, өөхлөлт зэргийн үзүүлэлтийг нэмэгдэж, хасагдаж байгааг хянан бүхий л мэдээллийг илгээхээс гадна таны биенд тохируулан автоматаар хэмжээгээ өөрчилж чадах чадвартай юм байна.
Ингэснээр та гэдэс хэсгээрээ таргалж, турж байгаагаа өдөр бүр хянахаас гадна тэлээ тань барих эсвэл хэт сул байх гэдэг асуудлаас бүрэн ангижрах аж.
Энэхүү тэлээг энэ оны сүүлч гэхэд худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Ухаалаг тэлээ таныг мэдэрнэ  
Үзсэн: 1304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй