Шууд Chart

Сураггүй болсон хүүхдүүдийг фэйсбүүкээр хайна

2015-01-20 09:54:07

АНУ дахь фэйсбүүк хэрэглэгчид тун удахгүй "Шар дохио" буюу "Amber Alert"-г хүлээн авч өөрийн эргэн тойронд байж болох сураггүй алга болсон хүүхдүүдийг эрэн сурвалжлах ажилд туслалцаа үзүүлэх боломжтой болох нь. Фэйсбүүк компани АНУ-ын сураггүй болсон болон мөлжлөгт өртсөн хүүхдүүдийн үндэсний төвтэй хамтран хүүхэд алга болсон газар орчим байгаа хэрэглэгчдийн гар утсанд алга болсон хүүхдийн талаарх мэдээлэл бүхий дохиог илгээх аж.

Фэйсбүүк компани хэрэглэгчдэдээ хандан найз нөхөд болон гэр бүлийнхнийгээ сураггүй алга болсон хүүхдүүдийг эрэн сурвалжлах ажилд туслалцаа үзүүлэхийг уриалж эхэлсэн бөгөөд хүмүүс гарч байгаа үр дүнгийнхээ талаар харилцан мэдээлэл солилцож эхэлжээ. Өнгөрсөн 3 сард Өмнөд Каролинагийн нэгэн буудлын ажилтан фэйсбүүк дэх "Шар дохио"-г олж харснаар сураггүй алга болсон 11 настай охин уг буудалд байсныг цагдаад мэдэгдэж охин эсэн мэнд олдсон байна.

"Шар дохио" анхааруулгын систем нь анх 1996 онд Амбер Хагерман гэх 9 настай хүүгийн аллагатай холбоотой эхэлж, түүнээс хойш 700 гаруй хүүхэд уг дохионы тусламжтай олдсон ажээ. Фэйсбүүк дэх дохионд сураггүй алга болсон хүүхдийн зураг, бусад мэдээлэл багтаж байгаа ба дохио зөвхөн тухайн хүүхдийг олох боломжтой нөхцөл байдалд байгаа хүмүүст зориулагдан илгээгдэх болно гэж тус компани мэдэгдэж байгаа юм.

 


Сураггүй болсон хүүхдүүдийг фэйсбүүкээр хайна  
Үзсэн: 2156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй