Шууд Chart

Улс хоорондын билетийн касс Сонгинохайрхан авто вокзал руу шилжжээ

2015-03-03 10:49:12

Төмөр замын төв буудлын хоёр давхарт байршилтай Улаанбаатар-Улаан-Үд, Замын-Үүд-Эрээн чиглэлийн улс хоорондын зорчих тасалбар бичиж байсан тус үндэсний төвийн салбар касс нь энэ сарын 2-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан авто вокзал руу шилжсэн аж. Тиймээс иргэд Сонгинохайрхан авто вокзал, Баянзүрх авто вокзал, "Нарантуул" ОУХТ зэрэг салбаруудаас зорчих тасалбараа худалдан авах болсон талаар албаныхан мэдээллээ.

Билетийн касс нүүсэнтэй холбогдуулан Улаанбаатар - Улаан-Үд, Улаанбаатар - Алтанбулаг чиглэлийн зорчигч тээврийн автобус нь мөн Сонгинохайрхан авто вокзалын гадна талбайгаас хуваарьт цагийн дагуу үйлчилгээ үзүүлэх аж. 
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Улс хоорондын билетийн касс Сонгинохайрхан авто вокзал руу шилжжээ  
Үзсэн: 4101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
vne banyy? [127.0.0.xxx] 2019-06-10 17:17
vne bain uu?

Бидэнтэй нэгдээрэй