Шууд Chart

Ядаж “амар сайханд нь жаргуулаад” төгсгөх нь яав даа

2015-03-11 13:21:39

Хятадын зохиолч Люй Жяминь буюу Зен Руны романаар бүтээсэн Франц найруулагч Жан Жак Аногийн кино “Чонон сүлд”-ийг манайд нээсэн цагаас эхлээд цахим ертөнцөд талцаж, маргасаар буй. Энэ үзэгдэл Хятадад ч түгж, хөөрхий зохиолч Зен Рун хараал зүхэл, алдрын сэнтий хоёрыг зэрэг хүлээн авсан юм. Удтал намжаад байтал долоон жилийн турш бүтээгдсэн кино хувилбар гарч ирсээр өдийд ч бас Хятадад яг манайхан шиг хоёр туйл болж, Зен Руныг нэг хэсэг нь хараан зүхэж амой. Иймд нуугдмал амьдралтай зохиолч олны өмнө гарч, сая нэг тайлбар өгсөн байдаг. 

Ерөөс энэ зохиол ба кино өнгөц ойлговол нүүдлийн соёл иргэншлийг өмөөрч, суурин соёл иргэншлийн сул талыг тодотгосон мэт харагддаг. Өөрөөр хэлбэл, ард түмний нүдэнд ийм л дүр төрхийг харуулдаг. Бас өөр олон өнцгөөс ч дүгнэж болох “барьцгүй” буюу зохиолын хувьд дэлхийн хэмжээнийх боловч харуулж буй үзэл санаа нь нэг удаа уншаад, үзээд өнгөрөх хятад ба монгол хүнд харшлаад байдаг юм.

Анх зохиолыг нь орчуулсны дараа ч манайхан төдийлөн сайнаар хүлээж аваагүй. Бүр тодруулбал, 2010 онд Дэлхийн банкны Байгаль орчныг хамгаалах төслийн санхүүжилтээр хэвлэж, үнэгүй тарааж байсныг мэдэх хүн олон. Энэ үед зохиол дээр тодорхой шүүмжлэгчид, улстөрч хүн ч уг романтай уншиж, танилцсаныхаа дараа шүүмжилж байсан юм.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Чонон сүлд ба хятадын үндэсний үзэл” шүүмж бичвэрээ өдрийн сонинд хэвлүүлж байлаа. Тэрээр шүүмжийнхээ талаар хэлэхдээ “Монголчууд өөр хоорондоо хэмлэлдэж байх зуур харийн үзэл суртал уран зохиол хэлбэртэйгээр зугуухан орж ирлээ. Түүнийг нь мөчидхөн ойлгосон монголчуудад “Хятад хүн Монголыг өмөөрөн бичлээ” гэх юм уу, эсвэл бүр хөөрөөд “Монголчууд чонон эдийн засаг байгуулна” хэмээн зарим хариуцлагатай хүмүүс балайрахад үнэхээр сэтгэл өвдөөд бичсэн юм. Монголд чонон эдийн засаг нэгэнт бий болсон шүү дээ. Чонон эдийн засаг гэдэг чинь “зэрлэг капитализм” юм. Өөрийнхөө үндэсний үзлээ таньж чадахгүй яваад байвал монгол үндэстэн түүнээс том “торгууль”-д унах нь байна шүү гэж бодохоор үнэхээр харамсмаар байгаа юм” хэмээн сонирхолтой гэмээр хариулт өгсөн байдаг.

Мөн судлаач Ж.Баярсайхан Чөлөөт нэвтэрхий толь “Википедиа”-д хүртэл “Чонон сүлд”-ийн улс төрийн үзэл санаа, бас бус материалыг “хадаад” өгчихсөн шүү дээ.

Эндээс дүгнэхэд, Монголын “учир мэдэх хүмүүс” ялангуяа сэтгүүлч, шүүмжлэгч гэх мэт нийгмийн салбарынхан аль эрт учгийг тайлж, үзэл санааг нь тодорхой болгосон бол эсрэгээрээ Хятадын ийм салбарын хүмүүс сайшаан дэмжиж 2005 онд Бүх Хятадын шилдэг ном, зохиолч болгож байв.

30 гаруй хэлнээ дуун хөрвүүлэгдэж, эдүгээ дэлхий нийтийн чихэнд хүрч, Азийн кино урлагт дээгүүрт явж буй энэ бүтээл “бидний тухай юм шүү” гэсэн нэг ойлголт чамгүй амжилтад хүргэж буйг харлуулаад яах билээ.

Киноны гол баатар Чен Жинь сүрэг чонотой нүүр тулж, Билэг өвгөний захиас буюу Монгол арга ухаанаар амь хэлтрэн гарсныхаа хойно өөрөө өөртөө хэлдэг үг нь “Талын монголчуудын оюун санааны оньсого мэт ертөнцийг өөрөө би нээж эхлэх шиг санагдана” гэж өгүүлдэг. Энэ нь газрын үндсийг шагайж бус тэнгэр өөд харж ирсэн ард түмэн бол монголчууд гэдэг санааг хүн бүрт зурсхийтэл төрүүлээд байх шиг. Угаасаа ч бид гарч орохдоо хүртэл “Өнөөдөр тэнгэр ямар байх бол...” хэмээн дээш хардаг.

Түүнчлэн бидний түүх сударт олноо тэмдэглэгдсэн “зээрэн хавцал”-ыг Хятадын “Чингис хаан” киноноос ч илүүтэй уран санаатайгаар гаргажээ. Чононууд цаг уурын тавгүй нөхцөлд зээрийн сүргийг нэгэн уулын бэл хавцал өөд хөөн элдэх ба тэнд цас ихээр хунгарладаг тул зээрийн сүрэг эрхгүй цасанд боогдож хөлдөж үхдэг байна. Үүнийг ажсан Монголын баатар эрс ийм хавцал руу дайсны цэргийг шахаж байлдвал амжилтад хүрэх юм гэдгийг эрт ухаарч, тэрхүү арга техник нь чононоос гаралтай гэдгийг нотлоод байгаа юм. Энэ мэт чоно ба монгол хүн жирийн бус харилцаатай гэдгийг уг кинонд гайхалтай уран санаагаар харуулсан байв.

Харин монголчуудыг чононоос төрсөн мэт нэг хэсэг хий хоосон шүтэлцээг баахан илэрхийлэх ба чоно, буга хоёрын дундаас төрсөн мэтээр ойлгодог нөгөө л соёлын ташаа ойлголт энд явсаар буй. Үүнийг манай судлаачид, монголч эрдэмтэд тайлахдаа “Бөртэ чоно, Гуа Марал нар нь буга, чоно мэтийн амьтад биш бөгөөд тийм нэртэй эр, эм хоёр хүн байсан. Тэд Онон голын эхэнд ирж суурьшсанаар монголчууд тэднээс үүсдэг” хэмээн нотолчихсон билээ.

Энэ бүтээл “бидний тухай юм шүү” гэсэн ойлголтоос гадна монгол хүн энэ кинонд дүр бүтээсэн, манай ахуй соёлыг харуулсан гээд эерэг зүйлс бий. Гэтэл киноны “China 1967” гэсэн эхлэл, мал хариулах гэж ирсэн хоёр хятад оюутан хайрцаг дүүрэн номтой ирж, түүнээ монгол нутагт түгээх юм шүү гэж ярьдаг үзэгдэл, хонины бэлчээрт монгол эмэгтэйтэй эр, эмийн ажил хийж буй хятад залуу, Билэг өвгөн чонын урхинд тавьсан сэг зэмийг оролдож байгаад дэлбэрч нас барах, үүсэл гарал нь чононоос эхтэй гэж үзүүлэх атал машинаар хөөж, буудан хороож устгаж байгаа нь, тал нутагт суурин соёл иргэншлийн үр жимс боловсорч буй байдал, эр нөхрөө алдсан монгол эмэгтэй киноны гол баатрыг “Бээжин залуу минь” хэмээн уйлан хайлж буй төгсгөл зэрэг нь цаанаа л нэгийг өгүүлэх ажээ.

Зохиол, кино хоёрыг харьцуулбал гарын арван хуруунд багтах өөрчлөлт орсны дээр хүүхэд чононд хазуулдаг хэсгийг зохиолоосоо илүү хурцаар харуулах мэтээр зөвхөн үзэгдэл төдий хэсэгт л өөрчлөлт орсон байгаа юм. Эндээс дүгнэхэд “Чонон сүлд” романаас сэдэвлэсэн бус, шууд хуулбарлаж хийсэн болох нь тод харагдаж байлаа. Энэ киноны талаарх мэдээ мэдээллийн салхи салхилж эхлэхийн өмнө шинээр кино болсон хувилбар уг их зохиолын өнцгийг өөрчилсөн болов уу гэсэн горьдлого тээн хүлээж байсныг нуух юун.

 

Угаас Хятад кино болгонд үндэсний үзэл нь хэт гүнзгий шингэсэн байдаг. Өөр үндэстний тухай өгүүлэхдээ ч тайллыг нь өөрийн болгож зохион байгуулдаг “хуультай”. Энэ кино ч мөн адил юм. Эцсийн дүнд эр зоригт адуучин, зан заншлын хэлхээ болсон Билэг өвгөн, онгон зэлүүд тал нутаг өргөст тороор дүүрч, талын чоно устаж, бэлэвсэн эмэгтэй хятад эрийг уйлан хайлан тэвэрч байгаа хэсэгт ч суурин соёл иргэншил түрэн орж ирж буйг харуулсаар байх аж. Үнэхээрийн монголчуудын тухай туйлын үнэн зүйлийг өгүүлэхээр зорьсон бол ядаж “амар сайханд нь жаргуулаад” төгсгөх нь яав даа.


 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ядаж “амар сайханд нь жаргуулаад” төгсгөх нь яав даа   
Үзсэн: 9773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-14 18:24
Uwurmongolchuud gj gardaggui ym bn lee. erunhiiduu l Mongol hu geed l graad bga bhgu yu
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2015-03-13 20:06
Хятадын өвөр монголд болсон хэрэгявдлыг үзээд энд Монголчууд өөрсдийгөө хамаатуулж боож үхэхнээ Өөрснөө өмдгүй байж өвдөг цоорхойг шоолно гэдэг л байхдаа Баячууд Чоныг пулемётоор шүршиж хядаж алаад сайрхана Монголд долоон доор юм болж байна шүү дээ Хятадуудын өвөрт Монгол охидууд зөндөө байна Маш сайн хийсэн кино Анхнямд баяр хүргэе
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-12 18:13
hutswaa ta nar
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-12 18:13
huts
202.72.247.xxx [202.72.247.xxx] 2015-03-12 15:51
ухаангүй ноёнд урагшгүй албат нар гэдэг шиг монгол хаашаа яваад байгаа нь бүү мэд дээ
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-03-12 15:07
зүгээр л кино шүү дээ шүүмжилж болноо атаархаж улс төржөөд муухай шүү дээ Анхнямд амжилт хүсэж байна
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-03-12 11:06
МАНАЙХНЫ МОНГОЛХУЖАА НАРЫН ХИЙСЭН УРАН БҮТЭЭЛ УХААНЫ ЮМНЫ ДОРОМЖЛОЛ НЬ ХЭТЭРЧ БАЙНА.АРГАГҮЙ ХЯНАДАГ ТӨР ЗАСАГ ГЭЖ АЛГА.АЛТ АЛТ ГЭЖ АЛМАЙРСАН ЗГ-ТАЙ БИД Ч ИХ ЮМ ҮЗЭХ НЬ ДЭЭ.УХААНГҮЙ НОЁНД УРАГШГҮЙ АМЬГҮЙ АЛБАТ АА ГЭЖ. МАНАН 1.2 ГАРСАН ҮЕЭС ЭХЛЭН БҮХ ЗҮЙЛ ДОРОЙТСОН.ЭНЭ МАН-ЫНХАН ИХ ТЭНЭГҮҮД ГЭДЭГЭЭ МАНАН2 ДЭЭР ХАРУУЛЧИХЛАА ДАА.МАН-ЫНХАНЫ ТӨРӨӨС ИДЭЖ УУДАГ ЗАНГЫ НЬ АШИГЛАЖ АН-ЫНХАН ЖААХАН ӨГӨӨШ ШИДЭНГҮҮТ ХАП ГЭЭД Л ҮМХЭЭД ҮХЭЛРҮҮГЭЭ ЧИРҮҮЛЧИХЭЖ БАЙГАА ШУНАЛТАНГУУД ГЭДГЭЭ НЭГ ХАРУУЛЛАА ДАА.ОДООХОН СОНГУУЛЬ БОЛОХ ГЭЖ БАЙХАД ТҮРҮҮЧИЙН СОНГУУЛИАР АЛДСАН АЛДААГАА ХҮРЭЛСҮХТЭНГҮҮД ХИЙЧИХЛЭЭ ДЭЭ.ХОХИ НЬ ТЭР.16 ОНД АЛУУЛНА ДАА.МАНАН-ГУУД.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-12 10:40
202.21.117.xxx-d hariulah n shuumjilj gemee n urlag saijrah bishuu, tgd hen hen n nuden balai jihen dulii huleej awhuu. terte tergu sain kino ch gelee uzel surtal ih bn shuu dee
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-12 10:28
ene bol urlag gedgiig oilgoh heregtei bichij bgaa n ch unshij bgaa ni ch bas [inog uzej bgaa ni ch maluudaa
49.0.160.xxx [49.0.160.xxx] 2015-03-12 10:07
бид хэдии чинээ эв нэгдэлгүи арчаагүи ажилгүи баина төдии чинээ өнгөрсөн ,одоо ,ирээдүигээрээ тоглуулж доромжлуулнадаа ялангуяа ниигмииг урагш хөтөлж явах манаи лидерүүд жоохон ухаантаи баимаар юм
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2015-03-12 10:05
za neg l ih medegchid,uursduu yu ch hiigeegui murtluu hunii hiisniig baahan shuumjleed l.manaihan chingis chingis geed l uchnuud hashgiraad l zuvhun mgl chuud l kinog ni hiij chadna geed l baisan ter hiisen kinog ni har l daa hen ch uzehgui l kino biz de.uvurmongol iin chingis iig harin hichneen ch udaa uzsen uidahaargui shu. chonon suldiig ch gesen dee delhii dayaraa uzej baihad l end heden yum dovon deeree l metgeltseed baihiin.
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2015-03-12 10:02
энэ кино билэгдэлийн чанартай бна. Заавал ар халх хүүхэн аваачаад тоглуулаад түүнийгээ хужаа залууд эдлүүлэв. Энэ бол дараагийнх нь та нар шүү гэсэн үг. Чингис өвгөн үхэж байгаа нь бас ёгтолсон санаа бна. Хужаа тархи угаалт болжээ.
82.145.210.xxx [82.145.210.xxx] 2015-03-11 22:58
Ish nadas dor bichximda.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-11 18:43
Дэлхийн банкны санхүүжилтээр гэж байгаа боловч үнэн хэрэгтээ Хятадын санхүүжилт шүү дээ. Үүнээс өмнө Чингис хаан киног хийхдээ Эцсийн дүнд нь Чингис Хятадаас гаралтай гэдгийг л нотлох гэж оролдсон. Мөн энд дандаа л манай хоёр улсын найрсаг байдал гэж ярьдаг нь яаж ийгээд ХЯмад монгол нэг гаралтай гэдгийг нотолж өгөөмөрөөр уусгах бодлого баримтлах юм. энэ хятадууд
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-11 18:11
hytad geheeree l hunii muu bdg ym shg sanah ym daa, Getel Solongoschuud manai tuuhiig bas l shoglosoor udaj bgaa shuu dee.
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2015-03-11 16:30
Mongoliin mani tvvhig hari hvmvs eldew ynzar biched l biched l bhin bid end halaglal suj bhin nogoo aldar gawiyatai awiyas bilegtei zohiolchid tvvhchid Mongolin tvvhiig vnen moroor n bichij taniulj boldgvn bhda... Ezed n tvvh soyldoo ezen bj chadkv bolhor henbugainj yuch gj biched kino hvrtel bolgjhiin
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-11 14:39
mgl guraw tasrawch frantsaas tom shuu

Бидэнтэй нэгдээрэй