Шууд Chart

“Чоно сүлд” киног үзэх зуур...

2015-03-16 09:35:08

Кино гарч байна. Өргөө театрын дэлгэцний дүрсийг гар утсаар татан буулгасан нь."Чоно сүлд" кино....
...Энэ киног үзэж байх завсар тэртээ олон жилийн өмнө болсон нэг явдал зуур бодогдоод байсан юм. 1991 он. Өчигдөрхөн нэг өрөөнд хамт сууж байсан найруулагч Бадрууган маань Засгийн газраас шинээр эмхэлж байгуулсан Соёл урлагийн Хорооны дарга болоод яваад өгсөн байв. Бид ч баяр хүргэх гээд хэд хоногийн дараа шуугиж очсон юм. Зөндөө л юм ярьцгаагаа биз. Тэгэхэд надад нэг явдлын тухай сонирхуулж бичиг сачиг үзүүлсэн санагдана. 1982 онд Зөвлөлтийн нэрт кино найруулагч Никита Сергеевич Михалков "Уурга" гэдэг уран сайхны киноны зураг авах зөвшөөрөл хүсч манай улсын Соёлын яаманд албан бичиг ирүүлсэн байж. Кино зохиол, ажлын дараалал, хөрөнгө төсвийн мэдүүлгээ товч дурдсан албан бичгүүд байж. Манай Соёлын яам хэлэлцээд Монголын амьдралыг ингэж үзүүлэх зохимжгүй кино болох юм байна гээд зөвшөөрөөгүй буцаасан аж. Михалковын тэр захиа бичгийн тухай Намхайцэрэн гуайн Ганбат надад бүр тодорхой сонирхуулан ярьж өгч билээ. Михалков яахав хэсэг бухимдан орос хараалаа хэлээд л замаа бодоо биз.

Гэтэл "Уурга" кино дэлхийн бараг бүх нэртэй шагналууд авсны дараа энэ киногоо хэрхэн хийсэн тухай дэлгэрэнгүй ярьж эхэлсэн билээ. Ингээд Өвөрмонголыг сонгожээ. Тэр бол өөрчлөлт шинэчлэл нээлттэй бодлого гэж бүрэн дүүрэн ярих болоогүй цаг үе. Хятадын Соёлын Яамнаас /бүрэн нэрийг нь санахгүй байна/ уран сайхны кино зураг авах зөвшөөрөл өгөхгүй бас л унжжээ. Ингээд заль зохиосон байв. Ардын жүжигчин Сергей Гостюхиныг Хятадууд жүжигчин гэж танихгүй учир Михалков хэлэхдээ “Тээвэр хийж яваад хээр төөрсөн орос жолоочид малчин хүн яаж тусалсан тухай баримтат киноны зураг авна гэж хэлээд Өвөрмонголд кино зураг авах зөвшөөрөлтэй болж. Хөгжилтэй.

Дараа дахин дахин үзэхэд баримтат киноны хэлбэрийн зураг авалт бишгүй олон байсан. Энэ хэсгийг уншаад миний инээд өөрийн эрхгүй хүрч ганцаараа өрөөндөө хөхөрч байж билээ. Хөгжилтэй түүх. Хятадууд нь "Яамны" хүн дагуулаад тавьсан учир Никита Михалковт зураг авах хэцүү уурыг нь барж л байсан. Өөрөө их хөгжилтэй ярьдаг юм аа. Би бас ОРТ дээр ярилцлага өгч байхыг харсан. Ер нь санаж бодсон нэлээд зургаа аваагүй гэж байв. Хятадууд ерөөс хяналт тавиад зураг авч ажиллуулахгүй уурыг нь бараад л байх. Михалков угийн сэргэлэн зальтай хүн тул тэгэж ингэсээр зургаа дуусгасан байдаг. "Уурга "Кино гарч дэлхий нийт 90-ээд оны дундуур талын Монголоор үнэхээр амьсгалж байсан даа. Эхлээд үзэхэд арай ч дээ биднийг яаж байгаа юм бол гэж жихүүцэхээр аягүй санагдах юм юм мэр сэр байсан байх.

Эсвэл бид юм үзэж гэгээрэх болоогүй байсан болов уу. Гэтэл дэлхий шуугиад байдаг. Ер нь бол өнөөдөр "Чоно сүлд" киног үзээд шагшиж байгаа шигээр л шуугиж талархан байсан. Юм мартагдаж. Каннын болон Венецийн кино фестивальд дуулиан тарьсан даа. Тэр киног Өвөрмонголын жүжигчид сайн дурынхан, малчид оролцон тоглож бүтээсэн. Сүрхий тоглосон байдаг. Ингээд арваад жил өнгөрөв. Тийм ээ, арван жилийн дараа Германы Мюнхений кино студийн уран бүтээлч киночид "Ингэн нулимс" кино хийж Монголын говь нутгийн малчдын жирийн амьдралыг дэлхийд үзүүлж Оскарт нэр дэвшиж билээ. Дараа нь дахиад Оросын найруулагч Сергей Бодров "Монгол" нэртэй кино хийж мөн Оскарт нэр дэвшив.

Хоёр, гуравхан жилийн дараа Хятадын нэртэй зохиолч Зянь Руны романаар Францын найруулагч Ж.Ж. Ано "Чоно сүлд" нэртэй кино бүтээж дэлхий хошуурч эхлэв. Энэ кинонд Өвөрмонголын жүжигчид болон малчид жирийн ардууд Хятадын жүжигчин залуус чадварлаг тогложээ. Монгол малчдын амьдралыг дэлхийд таниулж байна. Сайн хэрэг. Михалковт хориод жилийн өмнө коммунист хатуу хараа хяналт тавьж байсан Хятад улс одоо Дэлхийн кино урлагт дорвитой хөл тавьж шилдэг шагналыг нь авах олон алхмыг шулуухан хийж эхэлжээ. Яг л Бээжингийн Олимпод бэлтгэж хамаг шагнал хуу хамсан шигээ...гэхдээ тал нутгийн малч Монголын нүүдэлч амьдралын сэдвээр анх кино хийж эхэлсэн Михалковт үзүүлсэн хоригоо нээж одоо өөр бодолтой болсон нь илт болов.

Энэ завсар бас Бээжингийн кино үйлдвэр Өвөрмонголын кино жүжигчид оролцуулан Чингис хаан олон ангит кино хийв. "Чоно сүлд" кино энэ жил их дуулиан тарина даа. Барууныхан кофегоо урьдаа тавьж сууж байгаад л Брюсельд, Каннд, Лозанд, Прагад, Берлинд Лондонд, Лос-Анжелест хаа л бол хаа бүтэн жил ярьцгаана. Монголын минь суу авьяаст олон мундаг зохиолч, кино уран бүтээлч найруулагчид маань энэ сэдвийг бодоогүй биш бодсон л байсан даа. Даанч ........Тал нутгийн нүүдэлч амьдралтай малчин түмний минь аж амьдралын хэв маяг, хорвоо таньсан ухаарал, бодол сэтгэл нь дэлхийн сүйхээтэй уран бүтээлчдийн гол сэдэв болж тэд яг л чонын нүхнээс бэлтрэг суйлах адил сэдэв суйлсаар байх цаг үе иржээ...

Нийтэлсэн: Г.Золжаргал

“Чоно сүлд” киног үзэх зуур...   
Үзсэн: 6860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.72.246.xxx [202.72.246.xxx] 2015-05-13 11:46
ene kino uran buteelin huwid mundag bolson baij boloh um gehde Mongolchuud bid baharhaad baysaad uzeed baih kino bol bish ene bol mongolchuudiig an amitan baigal ys zanshiltai ni soylin huwisgal nereer ustgaj tuslah malchin nertei tagnuuluuda ail bolgond tawij ur dund ni olon ailiig busnuilj olon hunii amiig awj odson hargislalaa zoolruulej tuuhiig guiwuulsan kino bas Mongolchuudig chono shig hyadaj ems huuhniig ni ezemdej owor Mongolchuudig uusgaj ustagsan tuuh bas ta nariig ch ingene gesen bodlogiin chanartai kino
202.179.15.xxx [202.179.15.xxx] 2015-03-28 17:04
Киноны анхдагч орон болох Франц,Итали,Европын орнуудын нэртэй кино наадмуудад зүтгэх бүтээл туурвих сэдэв МОНГОЛ гэсэн бүгдэд байгаа."Ардын язгуур урлаг"-ын 1982оны 12-р сард болсон анхдугаар наадмаас МТВ /тухайн үеийн /"ЦАЦАЛ","ХӨӨМИЙ"кинонуудаар телевизийн олон улсын МОСКВАГИЙН наадамд Гран при гол шагнал авч байлаа.Цааш үргэлжлэх сэдэвүүд ч "Цэнхэр дэлгэц-2015"наадмын бүтээлүүдэд ч үзэгдлээ.Монголын Олон Нийтийн Радио Телевизийн үе үеийн уран бүтээлчдын дунд энэхүү наадам зохиогдвол бүр ч олзуурхууштай болох юм даа..
202.179.15.xxx [202.179.15.xxx] 2015-03-28 17:04
Золоо багш уран бүтээлчдэд санаа авах сэтгэгдэл бичжээ хэмээн молхи би үзэв. Харин "Чонон сүлд"-ийн зохиол орчуулагдан хэвлэгдэж гараад тэр жилдээ олны хэлэх дуртай "БЕСТ"номоор шалгарч дараагийн жилдээ дахин хэвлэгдэн Монголын уншигчдын гарын авлага болсон нь Их хааны дүрийг дэлгэцнээ тод томруун бүтээсэн жүжигчний сэтгэлд нэгийг бодогдуулсан бололтой...Өөрөөр хэлбэл Талын Монголын ард түмэн хэрхэн байгальтайгаа шүтэлцэн амьдардаг "БАЙСНЫГ" "улаан хувьсгалын" нэрээр устгаж байсныг баримттайгаар харуулахыг зорьжээ .Х.Дамдин багшийн "Үйл явдал "бол Өвөр Монголд болж "байгааг үзэгч олон ойлгох хэрэгтэй гэсэн дүгнэлт мэдээлэлийнхэнд нэгэн УТГАГЫГ" өгөөд байна даа.Энэ нь Хятадаар дамжин МОНГОЛ хэмээх үндэстний тухай дэлхий мэдэж,шуугиан тариад байгаа мэт...Үгүй шүү мэдээлэлийн эрин үед тэр ОСКАР гэгч Америкийн киночдын шагнал нь олон улсын хэмжээнд болтлоо хэвлэлийнхнээрээ сурталчилагдсанаас тэрхүү шагнал алдартай мэт ойлголт монголчуудын дунд түгжээ. .
61.134.100.xxx [61.134.100.xxx] 2015-03-17 09:12
дэлхий нийтээрээ монголчууд ямар шүдээнтэй байсаныг мэдэх үгэи байхад бээжинийн нэмүү хятад сэхээтэн ямарч үндэс баримтгүй" чоно сүлд" нь монгол хүний сүлд гэж жохион бүтээж монгол амьдралыг гутаажээ. оайхан ажглбал монгол амьдралыг гажуудуулсан зүйл олон байгаа.1. монголчууд ердөө үүдэндээ чонон арас өлөгдөггүй.2. эмэгтэи хүн абвд гардаггүй мөртөө нялах төлийг хөнөөдөггүй.3. табиад оны үед моголчууд хятадыг жигшиж охидоо хятадад мордуулхыг цээрэлдэг. гтэл хонин хороонд хятад сэхээтэн монгол охинтай бэлгийн харицаа үүсгэж байв, энэ нь болхи үзэгдэл. монголчуудын нүүдэл амьдралыг дэлхий даяарт болхиор ухуулж байна. чоно ерөөс монголын сүлд биш, мөнх тэнгэр бол эжэн чингисийн үеэс дээдэлж ирсэн шүдээн мөн. та бүхүн сайхан лавалж үжээрэй! чөноыг усдгаах шиг монгол хүнийг усдгаана гэсэн агулга чаана нь агуулагдаж байхыг наривчил!

Бидэнтэй нэгдээрэй