Шууд Chart

“Содура”-г хэт эмгэнэлт зүйлийн категори луу хандуулсан нь

2015-03-31 09:45:01

“Содура” хэмээх нэгэн кино уран бүтээлийг үзлээ. Аливаа киног үзсэн даруйд айх, баясах, гуних мэдрэмжүүд тухайн агшинд төрөөд, төдөлгүй мартагддагсан.

Яг тийм гээд хэлэхийн аргагүй зарим бүтээл мартагдах нь бүү хэл, сэтгэлд хөндүүрлэн бусадтай хуваалцах, эсвэл ямар нэг зүйл бичихээс нааш санаа сэтгэл амраах нь үгүй. Үүнийг кино урлагийн хүнд нөлөөлөх бас нэгэн “хаан” шинж гэлтэй.

Туйлын үнэн, эсвэл хамгийн сайн, хамгийн муу гэж батлагдсан хүний араншин, дэг жаягийн тогтсон хэвшлийг бид зөрчих, эвдэх эрхгүй байдаг. Харин эвдэх хүсэл тачаал хүний сэтгэлгээ, араншинд байсаар л буй. Тэр тусмаа уран бүтээлчийн сэтгэлгээнд. Тэр сэтгэлгээг чөлөөтэй эзэмшиж, хорио цээр бөгөөд ягшсан үнэнийг эвдэх, сөрөх эрх чөлөөг урлагийн бүтээл олгодог юм. Гэхдээ асар гоозүйтэй эвдэж  гэмээнэ “сайхан” харагдах амой. 



Ийм нэг онол, номлолын зарим зүйл ч “Содура” киног үзсэний хойно санаанд зурсхийн орж ирлээ. Энд өгүүлэхэд киноны хийц, техник талын ажил, үйл явдлын шугамыг ор тас орхих нь зүйтэй болов уу. Харин ямар агуулгаар юуг эвдэж харуулсан нь сонирхол татаад байгаа юм.

Кинонд “Уул нь ч хүргэний тал бөхийж, бэрийн тал гэдийдэг сэн. Гэвч би цусаа цэвэр байлгах хүсэлдээ хөтлөгдөж, өвгөдийн сургаалийг алхуулан өөрийн охиноо дагуулж ирлээ” хэмээн баруун тайгын нэгэн овгийн ахлагч өөрийн биеэр охиноо хадамлуулж ирэх аж. Үндсэндээ бэр биш “хүргэн гуйж явна” гэвэл хэн ч ойлгож төвдөхгүй шүү дээ. Амьдрал дээр “юу билээ” гэмээр ийм зүйлийг урлагт асар “гоозүй”-тэй үзүүлэх боломжтой ба үүнийг “хорио цээр”-ийг эвдэх хэлбэрээр л гаргаж ирэх боломжтой. Гэвч  баргийн кино болоод уран зохиолд тэр тусмаа манайд ийм “муухай” юмыг тийм гоозүйтэй харуулж чаддаггүй. Ор тас чадахгүй гэж байгаа юм биш. Ер нь ховор болохыг бид мэднэ. Сонгодог урлагийн бүтээлд цөөн тохиолддог онгон шүтээн, ёс заншлаа эвдэж “тухайлбал, ээжтэйгээ гэрлэх, аавыгаа хөнөөх” гэх мэтийн “муухай” зүйлс хэчнээн “амтат” зөрчил тэмцэл “гоо сайхан” зүйл болж өөрт ойлгогдсоныг хожим хойно нь л бид эргэцүүлж ухаардаг.    

Өөрөөр хэлбэл, “Онгон шүтлэг ба хорио цээр” Зигмунд Фрейд /1856-1939/ бүтээлийн жишээтэй дүйх, шууд хамаатуулан ойлгож болох хэд хэдэн категориуд эл бүтээлд цөөнгүй орсон нь өвөрмөц сэтгэлгээний зах зухтай кино гэж хэлэх ойрын шалтаг болно.


Цаатны урц, хүнхэр тайгын гүнд ч уламжлал, шинэчлэл яригдсаар. Үрэгдсэнийхээ араас үсээ задгай тавьж гашуудах, хосуудын хуримын төгсгөлд дуулдаг үдэлтийн дуу цаатны ёс, зан заншлын хэлхээнд бий чиг энд бас л цээрлүүштэй нэг зүйлийг “эвдэж” үзүүлжээ. Ус бууриндаа эргэн ирсэн Содура бүсгүй Ак-Оод хэмээх хайрт залуугийнхаа хуримын анхны шөнийн дууг дуулах үүргийг удган ээжийнхээ зарлигаар хүлээнэ. Тэр арга буюу Аяана, Ак-Оод нарыг өргөө гэрийнх нь зүгт үдэж, тэдний анхны шөнийн дууг зүрхэндээ шархтай, нүдэндээ нулимстайгаар дуулах нь сэтгэлдээ хэзээ ч хүлээн зөвшөөрч үл болох “хорио цээр”-ийг эвдэж буйн бас нэгэн жишээ юм.

Мөн цаатны нэгэн овгийн идэр эрс Ак-Оод, Мажыр нар овог дотроосоо ураг барилдах нь тийм ч зохистой хэрэг бишийн дээр Содура гэх давхар биетэй бүсгүйтэй хэн нь ч гэрлэж чадахгүй. Энэхүү “дурлалын гурвалжин”-ы асуудал жирийн салалтаар төгсөхөд л хангалттай эмгэнэлтэй байх аж. Гэтэл цаатан түмний гал голомт гэх төсөөллийг үзэгчдэд шууд л төрүүлж чадсан хоёр чийрэг эрийг “үхүүлдэг” нь хэт эмгэнэлтэй болгох гэж хичээснийх гэхээс өөрөөр дүгнэх арга алга. 

Ингээд бодохоор үнэхээр байгаль эх, хайр сэтгэл, хүмүүний харилцааны нууцуудтай уялдсан хахир хатуу дэг ёс, жам ёсны бус зүйлсийн хорионд орчихсон /магадгүй цаг зуурын үе ч байж болох/ хүмүүсийн гунигт түүхийг хэт эмгэнэлт зүйлийн категори руу хандуулжээ. 

Аливаа өндөрлөгийн эрмэгээс хүн өөрийгөө алдаад барьж авах, үхэлд хагас алхам ойртох хийгээд түүнийг аврах нэгэн арван алхмын наана ирэх асар зөрүүтэй. Уулзах болоод учрах хоёрын ялгаа Содура, Ак-Оод, Мажыр, Аяана нарын дөрвөн залуугийн хайр сэтгэлийн түүхээс тод харагдана.

Түүнчлэн тулгар биетэй эмэгтэйд хүдрийн махаар шөл хийн өгч, тэр амьтны төрөхийн өвдөлтийг мэдрүүлж, эцэст нь үнэн мөнийн өмнө өвдөг сөхрөх Аяанаг ч бас “хорио цээр”-ийг эвдсэн хэрэгт “буруутган” бичиж болох билээ.

Урлагийн цогц бүтээл инээдэм, эмгэнэл, гоо сайхан, аймшгийн зүйл гэх зэрэг хэд хэдэн зүйлийн категориос бүрддэг. “Содура” кинонд марталгүй шингээсэн инээдмийн зүйл нь таван сөөсгөр шар охинтой, байнга алиа марзан үг хэлж явдаг цаатан эр Саригийн дүр юм. Түүний хошин маягийн дүр төрх эл киноны инээдмийн хүчин зүйлийг бүрдүүлж “хармони” шинж чанар буюу зохицлыг хадгалж буй.

“Содура”-д угсаатны зүй, үндэсний цөөнхийн торгон асуудлуудыг гайхам сонин үйл явдлын сэжмээр дүүргэж, онц сонирхолтой бүтээл болгож чаджээ. Эл бүтээлд тулгуурлан өгүүлж буй “Онгон шүтлэг ба хорио цээр”-ийн тухай асуудалд балар эртнээс энэ нийгмийг хүртэл оршин ирж чадсан “Цаатан” гэх мэт ураг удмуудын соёл, шашны сэтгэлзүйг тусгасан орон зай их юм.

Тухайлбал, тэртээ хорьдугаар зууны эхэн хагаст сэтгэл судлал, угсаатны зүйн бүтээлүүдээ туурвиж агсан З.Фрейд “Талын нүүдэлчдийг “нэрийн хорио цээр” их хэрэглэдэг ард түмний тоонд багтаасан. Түүний бүтээлийг Орос хэлнээс дуун хөрвүүлсэн Хулуд Ж.Отгонбаяр “Овог омог бүхэн өөрийн онгон шүтээнтэй байх бөгөөд хоёр чухал зүйлийн нэг нь овог дотроосоо эхнэр, нөхөр авч гэр бүл болох ёсгүй. ...Тэгэхдээ энэ хорио цээр эртний нийгэмд онцгой чанд мөрдөгддөг гэдгийг хэлэх байна. Учир нь цус ойртохоос эмээж болгоомжилсон онцгой мэдрэмж хорио цээрийн үндэс болдог ажээ” хэмээн тэмдэглэсэн байдаг юм.

Биднийг балчир ахуйд тэр болохгүй, энэ болохгүй, тэгж болохгүй, ингэж болохгүй, бас болохгүй, дахиад болохгүй, ерөөсөө болохгүй гэж хөгшчүүл цээрлэх ёсыг асар ихээр айлддаг байсан. Одоо ч энэ уламжлал төгсөөгүй байгаа. Энэ “болдоггүй”-н  учир шалтгаанаас бид олон зүйлийг өвлөн авч үлдэж болох билээ.

“Содура” бол овог аймгуудын өвөрмөц ёс заншил, дэг жаягийн яг тийм л тогтсон хэв маягийг эвдсэн түүх, угсаатны зүйн асар том судалгаатай кино уран бүтээл юм.

/Фото/







































































































Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Содура”-г хэт эмгэнэлт зүйлийн категори луу хандуулсан нь   
Үзсэн: 16016 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-06-05 13:25
ene met onoliin uudnees tailbarlaj shuuumjlehiig shuumj gene shuu dee. zarim humus onoloo med.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-05-22 10:44
Хэтэрхий том том яриад гол зөрчилийг огт бичээгүй байна. Энэ кино бол цаатнууд өөрсдийгөө үгүй хийж байгаа байгаль эхдээ хайргүй хүмүүс гэсэн мессеж өгсөн кино. Энэ бол доромжлол. Цаатнуудаар зүгээр л бизнес хийчихээд өнгө өнгөөр худлаа рекламдаж байгаа. Мөнгө төлж бичүүлсэн шүүмжүүд нь шаал худлаа. Уншаад үзээрэй та нар. Нэг ч амьдралтай үнэн шүүмж байхгүй...
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-04-29 11:11
Och gerel goy duuljee
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2015-04-20 23:54
Хэтэрхий эмгэнэлт талдаа. Олон сайхан хүмүүсийг үхүүлдэг. Муухай сэтгэгдэл үлдээж байна лээ.
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-04-17 00:02
Энэ кинонд зөвхөн цаатнууд мөхөж байна гэдгийг зөвхөн сануулах төдий харуулжээ. Цаатнууд ямар хүмүүс болох, яагаад мөхөх ёсгүйг харуулах хэрэгтэй байсан юм шиг
202.131.233.xxx [202.131.233.xxx] 2015-04-15 18:17
Bas heterhii kinonii uil yvdal utga aguulgiig ni bichij odoo garch bgaa kinonii aguulgiig yriad ugch bas bolohgui l bh l daa kkkk niitlelee bichihjee aydiin bol uran buteelchidgiig ni bodoj mededgui mal bn shd hahahahahhahaha
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-04-15 13:24
saihan bichleg bn, es zuitei shuumj mnai urlagt agaar salhi dutagdaj bn
shijirtuya svhee [183.177.101.xxx] 2015-04-08 14:40
dotriin tasag gesen orosiin olon angit kinog yaj vzeh we helj ogch tuslaachee
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-04-07 14:11
shaal muu hulgain zohiol sh dee ene
202.131.233.xxx [202.131.233.xxx] 2015-04-07 11:26
Shal ydargaatai nurshuu ydargaatai bichjee. Neg sanaa heleh gej baahan svrtei vgeer hvn zalhaasan ym bolhiin. Chaddin bol uuroo iim zohiol bicheed hiigeed vzvvl yasin bol
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-04-01 08:53
tsaatan tsaatan geed bhiin ed nar chin tuva humuus shtee mongol bish
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-03-31 17:35
150.129.142.xxx 5 цаг 33 минутын өмнө Содура киноны жүжигчдийн хувцасны тал дээр энэ тэр угсаатан ястны хувцас байна гэх нь тохиромжгүй байх. Яагаад гэвэл Төв Азийн нүүдэлчдийн хувцас хэрэглэл нь уур амьсгал, газарзүйн онцлогоос хамаараад ерөнхийдөө төстэй. Яг адилхан байдаг гэж хэлээгүй шүү.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-03-31 17:31
Нийтлэлийн бичлэг нь их өвөрмөц болжээ. Монголын нүүдэлчдийн дунд байсан үзэгдлийг энэ кинонд харуулсан байх. Яг үнэндээ бид чинь хорио цээр гэж ярьдаг мөртлөө түүнийгээ зөрчих нь элбэг шүү дээ. Хүн төрөлхтөн нийгмийг бүтээж бий болгодог ч өөрсдийн бүтээсэн нийгмийн хэм хэмжээг үргэлж өөрчилж байдаг. Эртний нийгмийн ураг төрлийн системийг ойлгохын тулд ураг төрлийн антропологийг сайн судлахад л болно. Аливаа кинонд зөрчил хэсэг гэж тухайн бүтээлийн амин судас болж өгдөг. Содура дээр үүнийг маш тод илэрхийлсэн байгаа. Түүнийг сайн олж харжээ найз минь . Батхолбоо найздаа амжилт хүсье.
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2015-03-31 16:03
Энэ кино цаатан тувачуудыг гутаан доромжилсон бүтээл болжээ.Гол дүрд тоглосон жүжигчин охин анханы ярилцлагадаа ч тэднийг гутаан доромжилсон үг хэлсэн шүү дээ.Боловсролгүй бүдүүлэг, хүнтэй ч ярьчихаж чаддаггүй гээд яриад байсан.Тайгын аугаа энэ хүмүүсийн дунд олон жил амьдарч үзээгүй хүмүүс тэднийг огт ойлгохгүй шүү дээ.Монголчуудын нүүдлийн амьдралыг мэдэхгүй хүмүүс тэдний тухай үнэн зөв кино хийнэ гэж огт байхгүй дээ.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-03-31 13:31
en bol z.freidiin buteeliig unshij, sodura kinog anhaaraltai uzsen hun l oilgoj unshih shuumj sudlaliin uguulel bn. ym unshdaggui humuus tudiilun oilgohgui/ ene zalud amjilt husi
43.242.243.xxx [43.242.243.xxx] 2015-03-31 13:10
yamar teneg uchir n oldohgui niitlel ve nairuulga ene ter yarihaa bolyo yu bichij bgaagaa ergeed ooroo unshdag boloosoi
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-03-31 12:44
тааруухан киногоо улиг болтол рекламдах юм даа.Индиан чукча нарын хувцас хэрэглэлийг дууриагааад л .цаатангууд хэзээ л ийм хувцастай байсан юм
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-03-31 12:37
buriad maygiin huwtsas bn lee
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-03-31 12:12
ХЭЗЭЭ ЦААТАНГУУД ИЙМ ХУВЦАСТАЙ БАЙСАН ЮМ. ЯКУТ ЧУКЧА НАРЫН ХУВЦАС Л БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЦААТАНГУУД ДЭЭЛ ДАХ Л ӨМСДӨГ
202.70.36.xxx [202.70.36.xxx] 2015-03-31 11:27
аль нэг залуу нь үлдэж байж л арай утгатай болмоор. гэтэл үхүүлээд яг ямар утга гаргаад байгаа юм хэтэрхий их эмгэнэл үзүүлсэн балай кино
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-03-31 11:18
Uuniig unshaad bur ch ih uzmeer sanagdahgui bn uu. bi dahiad uzmeer sanagdaad bna
147.9.113.xxx [147.9.113.xxx] 2015-03-31 10:48
Batholboo! Chi johon soyoltoi baildaa! Hamag kino yariad ugchih um uzehgej baihad.

Бидэнтэй нэгдээрэй