Шууд Chart

“Үнэний нөмөр”-тэй үдэш боллоо

2015-03-31 16:46:54

Олноо Дарьгангын “Хар азарга” хэмээн номынхоо нэрээр алдаршсан яруу найрагч Айлтгүйн Төмөр-Очир 2015 оны босгон дээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн билээ.

Тэрээр шүлэг тэрлэхийн зэрэгцээ адуу зурдаг, морь уяж хурдлуулан 2012 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн хийморьтой нэгэн гэдгийг морь сонирхогчид мэдэх биз ээ.
МУСГЗ Ай.Төмөр-Очирын  цолны мялаалга 2015 оны гуравдугаар сарын 27-ны өдөр “Баянгол” ресторанд боллоо.

“Үнэний нөмөр” хэмээн нэрлэсэн хүндэтгэлийн цайллагад түүний гэр бүл, үр хүүхдүүд, ах дүү, амраг садан, ангийн хамт олон,  дотны найз нөхөд, нутаг усныхнаас гадна улс төр, урлаг соёл, хэвлэл мэдээлэл, морины зүтгэлтнүүд хүрэлцэн ирж нэгэн үдшийг дуу хуур, яруу найраг, дурсамж дунд өнгөрүүлсэн юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Үнэний нөмөр”-тэй үдэш боллоо  
Үзсэн: 673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй