Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-04-06 10:48:04

Дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Мандалыг зорьсон ноход хийгээд нөхөд”, “Илүүдэл жингээ хасах уралдаан зарлажээ”, “Шинжлэх ухааны шилдэг бүтээлүүд тодруулна”, “Онцгой чадварт вирус илрүүлжээ”, “Ч.Содномцэрэн: Сонгуулийн хуульд оруулах 50 гаруй санал хүргүүлсэн” зэрэг мэдээ, материалыг онцолсон байна.
 
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Утсаар захиалга өгч, буруу эм авснаас болж найман хүүхэд хорджээ”, “Гэр бүл мэт эвтэй нэг ангийнхан”, “Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн дурсгалд зориулан гэрэлт хөшөө босно”, “Х.Гэрэлчимэг: Балетаар илүү авьяастай нь биш илүү ухаантай нь амжилтад хүрэх нь бий” зэргийг унших боломжтой.
 
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт  “Холын зорилго үгүй бол ойрын зовлон оршино”, “Ч.Сайханбилэг: Их улс төр биш, их ажил хийцгээе”, “Ууган мастерын нэрэмжит тэмцээн амжилттай боллоо”, “Монголын ихэнх жүдочдын чансаа буурчээ” зэрэг мэдээ, материалыг уншиж болно.
 
“Ардчилал” сонины энэ өдрийн дугаарт “Зуны дугуйтай автомашинаар орон нутагт зорчихгүй байхыг анхаарууллаа”, “Хамрын хийдийг ашиглаж олсон 115 сая төгрөгийн тайлан хаана байна вэ”, “Б.Алтанцэцэг: Эдийн засгийн хүндрэлийн улмаас ядуурал хоёр дахин нэмэгдлээ”, “М.Боролдой: Англи хэл сурахгүй яав даа гэж амаа барих жүжигчид цөөнгүй байна” зэрэг мэдээллийг нийтлэсэн байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй