Шууд Chart

“Галзуу хурд 7″ тэргүүлж эхэллээ

2015-04-06 17:26:15

Юниверсал компанийн бүтээл “Галзуу хурд 7″ кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн юм. Үзэгчдийн хувьд хүлээлт үүсгээд байсан уг кино нээлтээ хийсэн даруйдаа 143 сая долларыг олжээ.

Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн “Captain America: Өвлийн цэрэг” киноны 95 сая долларын амжилтийг бут цохисон байна.

Мөн 2015 оны дээд амжилт болох Юниверсал компанийн “Грейгийн тавин сүүдэр” киноны нээлтийн рекордыг ч эвдсэн билээ. Ингэснээрээ “Галзуу хурд 7" кино энэ жилийн нээлтээрээ хамгийн их ашиг орлого олсон киногоор шалгараад байгаа юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Галзуу хурд 7″ тэргүүлж эхэллээ  
Үзсэн: 1547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй