Шууд Chart

“Нар зөвийн эх орон” тоглолт нөгөөдөр болно

2015-04-07 14:17:36

Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир энэ сарын 9-нд уран бүтээлийн цэнгүүнээрээ уншигчидтайгаа уулзах юм. Тэрбээр уг цэнгүүнээ “Нар зөвийн эх орон” хэмээх шүлгийнхээ нэрээр нэрлэсэн байна. 

Тоглолтод Ардын уран зохиолч, Төрийн шагналт, “Болор цом”-ын эзэд яруу найрагчид оролцохоос гадна түүний шүлгээр бүтсэн олон сайхан дуу эгшиглэх гэнэ. Цэнгүүний тасалбарыг "Улаанбаатар палас"- ын кассаар худалдаалж байгаа бөгөөд үнэ 20 мянган төгрөг аж. Зохиолч тоглолтынхоо талаар өнөөдөр МҮОНРТ-ийн байранд хэвлэлийн хурал хийсэн юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Нар зөвийн эх орон” тоглолт нөгөөдөр болно   
Үзсэн: 1343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй