Шууд Chart

Гавьяатууд үзэгчдийн хүсэлтээр “Сэтгэлийн үг” тоглолтоо дахин тоглохоор боллоо

2015-04-14 14:43:51

МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар 23 жилийн тэртээ “Би эндээс явахгүй" Монголын уран сайхны киноны “Сэтгэлийн үг" дууг дуулж амьдруулан хамтын уран бүтээлийн анхны гараагаа эхэлж байсан билээ. Тэд маргааш буюу энэ сарын 15-нд "Сэтгэлийн үг" тоглолтоо түмэн олондоо толилуулах гэж байгаа юм. Тэгвэл маргаашийн тоглолтын тасалбар аль хэдийнэ дууссан бөгөөд дахин тоглох болсноо өнөөдөр зохион байгуулагдсан хэвлэлийн хурлынхаа үеэр дуулгалаа. Тодруулбал, энэ сарын 25-нд үзэгчдийн хүсэлтээр Монгол бөхийн өргөөнөө 20:00 цагаас дахин тоглохоор болжээ.

 
Энэ онд гавьяатууд 1990-ээд онд эгшиглэж байсан “Сэтгэлийн үг", “Сэтгэлийн булаг, “Мөнхрөх ч биш дээ хоёулаа", “Хайрыг хүндэтгэж яваарай", ‘Цагаан дуганы гэгээ" киноны дуу зэрэг хамтарсан бүхий л хит дуунуудаа орчин үеийн хөгжмийн найруулгаар дахин дуулж олны сонорыг мялаасан.
Тэд "Сэтгэлийн үг"  хамтарсан цомгоо өлгийдөн аваад байна.
 
Тэдний гавьяа алдрыг дурдвал, У.Далантай Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат. 1998 онд МУСТА, 2000 онд Аптан гадас одон, 2004 онд МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар МУГЖ цол тэмдгээр шагнуулсан. 2001-2009 онд ДБЭТ-ын гоцлол дуучнаар ажилласан. Дуучин С.Эрдэнэцэцэг Нийслэлд төрж өссөн ч аав ээжийн төрсөн нутаг Төв аймгийн Лүн сумаар овоглодог. Тэрбээр 1997 онд МУСТА, 2001 онд Алтан гадас одон, 2005 онд МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар МУГЖ цол тэмдгээр шагнуулсан. Одоо ҮДБЭЧ-ын гоцлол дуучин билээ.
Гавьяатуудын "Сэтгэлийн үг" тоглолтын онцлог нь 1980 оноос хойш 10 жил тутам үзэгчдийг байлдан дагуулж байсан нийтийн дууны 5 хос бүрдлийн 25-30 орчим хит дуу эгшиглэх юм.
Тоглолтонд урилгаар Зууны манлай хос дуучин МУГЖ С.Вандан, МУГЖ Д.Дуламсүрэн, МУГЖ С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, МУСТА Д.Хишигбаяр, МУСТА РДэлгэрмаа, Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар оролцож үзэгч түмэнтэй хамтдаа дуулах аж. 
Дашрамд дуулгахад, аялан тоглолтоо энэ сарын 16-нд Төв аймаг, 17-нд Зүүнхараа. 18-нд Дархан хот, 19-нд Сэлэнгэ аймаг, 20-нд Хөтөл, 21-нд Булган аймгийн Хялганат тосгон, 22-нд Эрдэнэт хотноо тус тус хийх юм байна. 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Гавьяатууд үзэгчдийн хүсэлтээр “Сэтгэлийн үг” тоглолтоо дахин тоглохоор боллоо  
Үзсэн: 1697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй