Шууд Chart

"Маршалын албаны хоригдогч тээвэрлэлт” номын нээлт болно

2015-04-14 17:47:22

Монгол Улс дахь хорих байгууллагын хуяглан хүргэх ажиллагааны түүхэн уламжлал, эрх зүйн зохицуулалт, практикийн өнөөгийн тулгамдаж буй асуудал, түүнийг боловсронгуй болгох талаар шинээр байгуулагдсан “Тахарын алба” олон улсын нэршлээр “Маршалын алба” олон улсын хэмжээнд хуяглан хүргэлтийн ямар тээврийн хэрэгсэл, яаж ашигладаг талаарх судалгааг гадны өндөр хөгжилтэй орны туршлагаас харьцуулан судалсан байна.

Улмаар судалгааны бүтээлийг ном болгон хэвлүүлжээ.

Энэхүү ном нь зөвхөн мэргэжлийн хүмүүсийн хэрэглээгээр хязгаарлагдаагүй, олон нийтэд зориулагдсан, хялбаршуулсан үг хэллэгтэй энэ талаарх дагнан хийсэн анхны судалгааны бүтээл болсон аж. 

"Маршалын албаны хоригдогч тээвэрлэлт" нэртэй тус номын тухайд хэл найруулгын хувьд ч хууль эрх зүйн чиглэлээр суралцаж буй мэргэжлийн оюутан, мастер, доктрантуудад төдийгүй эгэл жирийн уншигчдад зориулсан, энгийн ойлгомжтой болжээ.

Тус номын нээлт энэ сарын 25-ны 15:00 цагт “Интерном” номын дэлгүүрт болох аж.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Маршалын албаны хоригдогч тээвэрлэлт” номын нээлт болно  
Үзсэн: 1099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй