Шууд Chart

“Сити дизайн-2015" уралдаан амжилттай боллоо

2015-04-16 10:30:26

Сити дээд сургуулиас Ерөнхий Боловсролын Сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сити дизайн-2015" наадам дөрөв дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү наадам нь сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, ирээдүйн авьяастнуудыг тодруулах зорилготой ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагддаг улсын чанартай ганц наадам юм.

Тус уралдаанд хот, хөдөөгийн 23 сургуулийн 219 сурагч оролцсон бөгөөд архитектур, зурагт хуудас, уран зургийн төрөлд 46 бүтээл, хувцас загварын төрөлд нийт 86 коллекц бүтээлээр өрсөлджээ.
Мөн Goldenbridge сургалтын төв, Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл, Таван Орд ХХК зэрэг байгууллагууд энэхүү уралдааныг дэмжин хамтран ажилласан байна.












































































































































































































































































Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Сити дизайн-2015" уралдаан амжилттай боллоо  
Үзсэн: 1429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй