Шууд Chart

Г.Бадамсамбуу: Хамрын хийд орчимд аялал жуулчлалын зөв менежмент дутагдаж байна

2015-06-05 11:10:29

МҮОНРТ-ийн уран бүтээлчид энэ өдүүдэд Дорноговь аймагт “Үзэгч редакцийн уулзалт” зохион байгуулж байгаа билээ. Уулзалтын хүрээнд Сайншанд хотод МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Бадамсамбуу “Аялал жуулчлалын нөөц ба бүтээгдэхүүн” гэсэн сэдвээр тус аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэдийн төлөөлөлд лекц уншсан юм. Дорноговь аймагт өнгөрсөн жил 100 мянга орчим жуулчин ирсэн бөгөөд нийт жуулчдын 80 орчим хувь нь дотоодын жуулчид байсан байна. Учир нь манай улсад томоохонд тооцогдох аялал жуулчлалын томоохон төв болох Хамрын хийдийг зорьж ирэх дотоодын жуулчид жил ирэх бүр нэмэгдсээр байгаа юм. Энэ талаар МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Бадамсамбуу өөрийн лекцдээ дурдсан бөгөөд "Хэдийгээр энэ аймагт аялал жуулчлалын томоохон нөөц болоод үүнийг зорьж ирэх жуулчдын урсгал их байгаа хэдий ч аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэх бизнесийн үйлчилгээ дутагдаж байна" хэмээн онцолж байв.

Г.Бадамсамбуу: Хамрын хийд орчимд орчин үеийн аялал жуулчлалын зөв менежмент дутагдаж байна
 
-Хамрын хийд Монгол Улсад байгаа аялал жуулчлалын газруудын хувьд хэр чухалд тооцогдох газар вэ?
-Хамрын хийдэд мөргөлийн аялал жуулчлалын хэлбэрээр жилд дотоодын 130-150 мянган хүн ирдэг. Нэг дор жилдээ 150 мянга хүн авдаг газар бол Монголд ховорхон. Дорноговь аймгийн Хамрын хийдийн онцлог бол сүүлийн жилүүдэд нөөц нь гэнэт өсч олон жуулчдыг татаж байгаа урсгалаараа их онцлог юм. Тэгэхээр энд шинэ хандлага, шинэ зохион байгуулалтууд хэрэгтэй гэж харагдаж байгаа. Үүнийг дагаад аялал жуулчлалын бизнесийн үйл ажиллагаа өргөжиж байна. Гэхдээ жуулчдыг бүрэн татах нөөцийнх нь хувьд зохион байгуулалт хангагдаагүй, шийдлээ хүлээж байгаа ийм байдалтай байна. Монголд түүхэн аялал жуулчлалын шинжтэй газрууд олон байгаа учраас Хамрын хийдийг хамгийн том гэж хэлэхгүй ч томоохонд орох газар юм.
 
-Тэгвэл Хамрын хийдийг дагасан аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?
-Одоо Хамрын хийдэд хүлээгдэж байгаа зүйл бол аялал жуулчлалын бүтээгдэхүүн боловсруулж, түүнийхээ дагуу орчин үеийн аялал жуулчлалын хэлбэрээр хөгжүүлэх явдал. Өөрөөр хэлбэл орчин үеийн урсгалыг зөв зохион байгуулах менежмент их дутагдаж байгаа юм. Ердийн нэг сонирхлын цэг, хүмүүсийн хөлд дарагдсан тийм газар болж хувирах нь эргээд соёлын дурсгал болоод байгаль орчинд дарамт болох буруу эрсдэл рүү явж магадгүй байна. Энд ирсэн жуулчдын гаргаж байгаа хөрөнгийг аймагтаа шингээх тал дээр бага анхаарч байна. Хамрын хийдийн орчимд үйлчилгээ үзүүлж байгаа хэдэн гэр буудал, гуанзууд, аймгийн төв дээр энэ урсгалыг дагаж орж ирж байгаа үйлчилгээний газрууд зочид буудлуудад л үр ашиг нь тодорхой хэмжээгээр явж байгаа болохоос бодит үр ашиг зохион байгуулалтыг бий болгох шаардлага нь хүлээгдэж байх шиг.
 
Хамрын хийдийг дагасан аялал жуулчлалын өнөөгийн нөхцөл байдал хэр байдаг талаар жуулчдад үйлчилгээ үзүүлдэг дараах иргэдээс сонслоо.
 
 “Сайншанд хөтөч” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Баттөгс:
 
-Хамрын хийдэд байгаа жолооч хөтөч жуулчдад ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Нэг аялал маань жуулчдыг галт тэрэгнээс тосч аваад маргааш оройны суудлаар буцах хүртэл бүтэн үйлчилдэг. Өөрөөр хэлбэл жуулчин маань ирээд хөлсөө төлсний дараа жолооч үзэх ёстой газруудыг нь үзүүлээд тайлбарлаад, буудал, хоол гээд бүх төрлийн үйлчилгээг нь хариуцдаг юм.
 
-Таны бодлоор Хамрын хийд орчмын аялал жуулчлалын үйлчилгээг сайжруулахын тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ ?
-Яг одоогоор Хамрын хийд дээр аялал жуулчлалын мэдээллийн төв гэдэг зүйл их дутагддаг. Ирсэн хүмүүсийн дунд хийдийн талаар бүрэн мэдээлэлтэй, мэдээлэлгүй хүмүүс ч байна. Мэдээлэлгүй хүмүүс нь энд ирээд ойд төөрсөн сармагчин шиг л явдаг. Хэрэв мэдээллийн төв байх юм бол тэндээс хөтөч тайлбарлагч явж болно, үгүй бол мэдээллийн хуудсаар түгээх боломжтой шүү дээ. Үүнээс гадна Хамрын хийд гэлтгүй ихэнх аялал жуулчлалын газруудад байдаг нэг дутагдал нь ариун цэврийн асуудал болоод байна.
 
“Говийн зэрэглээ” Гэр буудал, цайны газрын эзэн Б.Цолмон:
 
-Хийд орчимд гэр буудлын үйлчилгээ үзүүлээд хэр удаж байгаа вэ?
-Манайх Хамрын хийд дээр гэр буудал цайны газар ажиллуулаад 10-аад жил болж байна. 10 жилийн өмнө хийдийг дагасан 3,4 гэр буудал, цайны газар байсан бол одоо шинэ зам баригдсанаас хойш их өргөжсөн, хувийн унаагаараа явж байгаа мөргөлчид жуулчид ихэссэн.
 
-Жуулчдад үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж байгаа асуудал юу байдаг вэ?
-Ирж байгаа аялагчид өөрсдөө шашин мөргөлийн газраар аялаж байхдаа ядаж хогоо хаа сайгүй хаялгүй цэвэрхэн явах хэрэгтэй байгаа юм. Үүнээс гадна хүмүүс ирээд их сайхан аялал боллоо, гоё байлаа л гэдэг юм. Гэхдээ бие засах газрын асуудал их хүнд байна гэдгийг дандаа хэлдэг. Үүнд аймаг орон нутгийн захиргаанаас анхаарах хэрэгтэй байна.
 
Харин МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Золжаргал ЕБС-ын төгсөх ангийн сурагчдад “Өөрийгаа таних нь” сэдвээр өөрийн хүсэл зорилгоо хэрхэн биелүүлж түүгээрээ дамжуулан амжилтад хүрч болох талаар лекц уншсан юм.
 
 
 
МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Золжаргал: Нэгдүгээр арван жилийн сургууль дээр наймдугаар ангийн болон 11 дүгээр ангийн хүүхдүүдтэй уулзлаа. Хүүхэд бүр мөрөөдөлтэй байдаг, тэр дундаа төгсөх ангийн хүүхдүүд бүр их мөрөөдөлтэй байдаг. Би сая лекцийн үеэр өөрөө дунд сургуулийн төгсөх ангид байхдаа юу хүсч мөрөөдөж яваад өнөөдрийг хүрсэн бэ гэдэг талаараа бас бодож байлаа. Гол нь хүн ажил мэргэжлээ яаж сонгох вэ, мөрөөдөлдөө хөтлөгдөж яваад сайн сайханд хүрч болдог тухай ярьсан. Намайг уран бүтээлч болохоор хүүхдүүд та яагаад сэтгүүлч, телевизийн уран бүтээлч болсон юм бэ гэж асууж байсан. Би хүүхдүүдэд үүнийг киноны жишээгээр ярьж ойлгуулахыг хичээсэн. Хүн болгонд өөрийн гэсэн авьяас нуугдаж байдаг. Үүнийг ил гаргахын тулд ичихгүй байх хэрэгтэй, хамтач байх хэрэгтэй гэдгийг ойлгуулах харилцан тоглоом тоглосон. Хүүхдүүд эндээс өөрийнхөө авьяасыг ил гаргаж, өөрсдийнхөө мөрөөдлөөр амжилтад хүрч болдог гэдгийг ойлгосон байх.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Г.Бадамсамбуу: Хамрын хийд орчимд аялал жуулчлалын зөв менежмент дутагдаж байна  
Үзсэн: 2749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
lope [127.0.0.xxx] 2019-11-13 00:08
, Бид 5000-аас 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани, компанид зориулж жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 евро хүртэлх төслийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com) хаягаар бидэнтэй имэйлээр холбоо бариарай.
lope [127.0.0.xxx] 2019-11-13 00:04
, Бид 5000-аас 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани, компанид зориулж жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 евро хүртэлх төслийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс. манай вэбсайтаар зочлох эсвэл (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com) хаягаар бидэнтэй имэйлээр холбоо бариарай.

Бидэнтэй нэгдээрэй